Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Энэтхэг үлгэрүүд
Зохиогч: Энхбаяр.Но /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Ардын аман зохиол нь Энэтхэгт олон зууны уламжлалтай билээ. Үлгэр домог  туульс нь эрт цагаас л уран зохиолын олон бүтээлд тусгалаа олжээ. Ардын  аман зохиолуудыг боловсруулан буддын жатакууд, "Панчатантра", "Тотины далан сургаал үлгэр", "Веталуудын хорин таван өгуүллэг" гэх мэтийн эмхэтгэл зохиолуудад жинхэнэ үндсэн дурсгалт бүтээл болж байжээ. Харин Энэтхэгийн аман зохиолын иж бүрэн цуглуулга судалгаа нь XIX зууны хоёрдугаар хагасаас эхэлсэн түүхтэй. Ричард Темпль, Лал Бихари де, Рам Нареш Трипатхи, Кришнананд Гупта, Девиндра Сатьярти нарын аман зохиол судлаач цуглуулагчид нь онцгой нэр алдартай. Энэтхэгийн их сургуулиуд нь энэтхэгийн олон хэлт янз бүрийн газраар ардын аман зохиолуудыг олж цуглуулан ихээхэн судалгаа хийж байдаг. Манай оронд эрт үеэс Энэтхэгийн сургаалт үлгэрүүдийг орчуулан олны хүртээл болгож ирсэн бөгөөд энэ уламжлал нь одоо ч тасраагүй билээ. Буддын шашны сургаалт үлгэрүүдээс уламжлалтай Энэтхэгийн ардын аман зохиолын баялаг өв сан нь монголчуудын оюуны сэтгзхүй, ертөнцийг үзэх үзэлд нөлөөлсөөр ирсэн бөгөөд түүний ач холбогдол нь одоо ч гэсэн улам гүнзгийрсээр байгаа юм.

Энэхүү номонд орсон энэтхэг үлгэрүүд таны мэлмийг баясгаж, оюуны цэцгийн мандлыг бас нэгэн өнгөөр чимэх болтугай.

 

Ижил төстэй номнууд (110)
1