Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Балхүү бөмбөг олсон нь
Зохиогч: Чэлэбоглу.М 
Эрхлэн гаргасан: "Эмпати-Ертөнц" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Бидний танил Балхүүд олон сайхан чанар байдгийн нэг нь үнэнч шударга зан юм. Балчирхан бамбарууш Балхүүгийн хичнээн үнэнч шударга зантай, сайхан сэтгэлтэй болохыг би та нарт ярьж өгье. Гэр бүлээрээ салхинд гарсан тэр нэгэн өдөр Балхүү өндөр ургасан өвсөн дундаас шинэхэн бөмбөг олж баярлан тоглож эхэллээ. Гэтэл түүний дэргэд Банхар ирээд “Би бөмбөгөө алга болгочихлоо. Яг тоглож буй бөмбөгтэй чинь адилхан юм. Чи хараагүй биз?” гэж асуув.

Балхүү юу гэж хэлэхээ мэдэхгүй, эргэлзэн зогсож байснаа “Энэ чиний бөмбөг мөн байх аа. Би түүнийг өвсөн дундаас олсон юм” хэмээн бөмбөгийг өгөхөд Банхар маш их баярлан хамт тоглохыг хүсдэг. Тэднийг эвтэй найртайгаар тоглож байтал Балхүүгийн гэрийнхэн ирж түүний сайн үйл хийж, найзыгаа баярлуулсныг сонсон хүүгээрээ бахархдаг. Тэгэхээр манай бяцхан бамбарууш Балхүү үнэхээр сайн жаал байгаа биз. Түүний тусч энэрэнгүй, үнэнч шударга, ухаалаг зан найз нөхөд болон гэр бүлийнхэнд нь аз жаргал бэлэглэж байна.

Сайн сайхан зан чанар гэдэг үнэхээр гайхалтай ажээ. Хэрвээ Балхүү Банхарын бөмбөгийг эргүүлж өгөөгүй бол хэзээ ч тийм халуун дулаан уур амьсгал бүрдэхгүй байсан. Эцэг эх нь ч гэсэн хүний юмыг өгсөнгүй гэж зэмлэх байсан байх. Бас Балхүүгийн тоглож буй бөмбөг өөрийнх нь гэдгийг Банхар мэдвэл бүр ичмээрээ. Худал, хуурмаг үйлдэл хэзээ нэгэн цагт заавал илэрдэг тул хүүхдүүд та нар тийм байдлаас байнга зайлсхийж яваарай.

Ижил төстэй номнууд (110)
1