Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Балхүү дэлгүүрт төөрсөн нь
Зохиогч: Чэлэбоглу.М 
Эрхлэн гаргасан: "Эмпати-Ертөнц" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Эцэг эх, багш нар, ахмад хүмүүсийн сургаал зөвлөмжийг хүүхдүүд та нар цаг үргэлж санаж яваарай. Учир нь тэдний хэлсэн үг, сургаал бүхэн үнэтэй. Тэдгээрийг зөрчвөл аливаа эрсдэл, алдаа гаргах аюултай. Бусдыг сонсоогүйгээс, өөрийнхөөрөө зүтгэснээс амьдрал дээр алдаа гаргах тохиолдол элбэг. Хүүхдүүд та нарын хэзээний танил Балхүүд ч бас тийм явдал тохиолдсныг та нартаа ярьж өгье. Балхүү нэгэн өдөр ээжтэйгээ дэлгүүр рүү явжээ. Ээж нь дэлгүүрт ирээд “За хүү минь, энд хөл хөдөлгөөн ихтэй байдаг юм. Тиймээс миний дэргэдээс холдож болохгүй шүү” гэж  захижээ.

Балхүү ээжийгээ хувцас сонирхож байх хооронд зөвшөөрөл авахгүйгээр тоглоомын тасагт очоод наадаж эхэллээ. Яг энэ үед ээж нь хүүгээ үгүйлэн сандарлаа. Балхүү ч ээжээсээ төөрснөө ухааран уйлж гарлаа. Дэлгүүрийн сайхан сэтгэлт хамгаалагч бидний хайртай үлгэрийн баатарт туслан ээжтэй нь уулзуулснаар бүх зүйл хэвийн байдалдаа эргэн орно. Ээж нь зүггүй дэггүйхэн хүүдээ “Хүү минь, чи яагаад миний дэргэдээс холдохгүй байх ёстойг ойлгов уу? Томчуудын хэлсэн үгийг үргэлж сонсож бай!” хэмээн сургадаг. Бяцхан бамбарууш Балхүү ээжийнхээ үгэнд ороогүйн улмаас л ийм байдалд хүрч байна шүү дээ.

Хүүхдүүд та нар дэлгүүр, зах зэрэг олон нийтийн газраар явахдаа хамт яваа хүнээсээ алхам ч холдож болохгүй гэдгийг энэ номоос ойлгосон биз дээ. Балчирхан бамбарууш Балхүүгийн дэлгүүрт төөрсөн үлгэрийг багачууд та нар санаж яваарай.

Ижил төстэй номнууд (110)
1