Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?
Зохиогч: Түвшинжаргал.С /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8500₮
Номын товч

Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ? хэмээх энэхүү ном маань “хэт сайн” бүсгүйчүүдэд зєвлєгєє болон гарч байгаа юм. Муу эмэгтэй гэдэг үгийг энд шууд утгаар нь ойлгох хэрэггүй бєгєєд гагцхүү номныхоо утга агуулгад зохицуулан ёгт хэлбэрээр оруулсан болно.

Ном маань гарчигнаасаа авахуулаад л доторх утга санаа бүхэн нь олон эмэгтэйн дотроо боддог хэдий ч ил гаргадаггүй зүйлийг єєртєє агуулсан байгаа. Эмэгтэй хүн бүр хэн нэгэн эр хүнд ямар нэгэн байдлаар илүү нээлттэй хандаж, сэтгэл зүрхээ илэрхийлснээсээ болоод эвгүй байдалд орж үзсэн байдаг. Хэдийгээр хэн нэгэн эрийн сэтгэлийг эзэмдэж чадсан ч, түүнийг хайрлаад ирэхийн цагт нєгєєх нь хүйтэн хєндий зан гаргаж байсан удаа бишгүй л тохиолддог. Эмэгтэй хүн бүр л эр хүн єєрийг нь сонирхохоо болих үед ямар мэдрэмж тєрдгийг мэднэ. Эдгээр асуудал нєхєртэй, нєхєргүй ялгаагүй ихэнх бүсгүйд тохиолдсон байдаг.

Тэгэхээр ер нь яагаад эрчүүд муу эмэгтэйд хайртай байдаг юм бол? Гэхдээ энэ номонд хэрэглэгдэж буй “муу эмэгтэй” гэсэн нэр томъёог сєрєг утга бүхий жинхэнэ нэрээс нь ялгаж ойлгох хэрэгтэй юм. Тэрээр ямар ч атугай хорон муу санаатай эмэгтэй биш юм шүү. Энд єгүүлж буй “муу эмэгтэй” телевизийн олон ангит “Овог” кинонд Жоан Коллинзын тоглосон дүр болох шулам мэт хорон муу санаатай хүүхнээс тэс єєр нэгэн. Тэр бас хамт ажиллагсдынхаа дургүйцлыг тєрүүлсєн хувиа хичээгч, хүнд сурталтай эмэгтэй ч биш.

Миний номонд дүрсэлж буй “муу эмэгтэй” бусадтай эелдэг харьцдаг бєгєєд хүчирхэг зан чанартай нэгэн билээ. Тэрээр эелдэг зєєлєн хэдий ч єєрийн хүчирхэг зангаа ямагт харуулж байдаг. Хэн нэгэн залуугаас болж зорьсон зорилгоосоо татгалздаггүй бєгєєд эр хүн түүнийг хэзээ ч єєрийнхєєрєє байлгаж чаддаггүй. Тэр бол эр хүн хурдаа хэт нэмээд байсан ч єєрєєрєє байж чаддаг, шаардлагатай бол түүнээс холдож чаддаг бүсгүй.

Муу эмэгтэй юу хүсэж байгаагаа сайн мэддэг, гэвч түүндээ хүрэхийн тулд єєрийгєє хуурдаггүй. Хамгийн гол нь тэрээр эмэгтэйлиг, яг л замбага цэцэг мэт нэгэн. Гаднаас нь харахад эмзэгхэн хэдий ч дотроо тємєр шиг бат бєх. Тэр єєрийн энэ эмэгтэйлиг чанараа хэрэгтэй үед л ашигладаг. Гэхдээ энэ нь эр хүнийг урьдаас тєлєвлєж байгаад ашигладаг гэсэн үг огт биш юм шүү. Учир нь “манай” эмэгтэй шудрага тоглодог. Бусад эмэгтэйгээс юугаараа ялгардаг вэ? гэхээр тэрээр үргэлж эрүүл ухаанаар бүхнийг шийддэг бєгєєд хэзээ ч сэтгэл хєдлєлєєсєє болж єєрийгєє эвгүй байдалд оруулдаггүй. Орчин тойрноо мэдэрсэн эрүүл ухаан нь түүнд шаардлагатай үед єєрийнхєє хүчирхэг чанарыг ашиглах боломжийг єгдєг.

үүнээс гадна тэр хэзээ ч хэн нэгний нєлєєнд орж, єєрийн толгойг алддаггүй. “Сайн эмэгтэй” єєрийнхєє бүх зүйлийг бусдад єгєєд л байдаг, єгєєд л байдаг эцэст нь юу ч үгүй хоцордог бол орчин тойрноо мэдэрч, зєв үнэлэлт єгєх чадвартай эмэгтэй хэрэгтэй үед єєрийгєє татаад авчихаж чаддаг байна.

Миний бие энэхүү номонд зориулан зуу гаруй эртэй ярилцлага хийсэн бєгєєд тэдний 90% нь эхэндээ инээж хүлээж авсан ч номны нэртэй ямар ч эргэлзээгүйгээр санал нийлж байсан юм. Зарим нэг нь бүр тэдний хамгийн чухал нууцыг задруулсан аятай жуумалзаж байсан гээч. Гэсэн ч тэд “Сонирхлыг нь татаж байхад эрчүүд дуртай байдаг” гэдгийг нэгэн дуугаар баталж байсан шүү.

Ижил төстэй номнууд (173)
1