Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Хакеруудын нууц ажиллагаа
Зохиогч: Бадрал.Д /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 13000₮
Номын товч

Энэ номонд компьютерийн далд үйл ажиллагааг харуулахыг зорьсон. Хууль хамгаалах байгууллагын тухай энэ номонд өгүүлэхгүй, цагдаагийн ажлын талаас ч бичээгүй юм. Харин утга зохиолын үүднээс бол компьютерийн олон хакеруудийн нүдээр харж байгаа мэт бичлээ. Ингэснээр уншигч таныг бараг нэвтэрч болшгүй гэж хэлэх ертөнцийн нууцлаг цонхоор харуулна гэдэгтээ итгэлтэй байна.

Хакерууд гэж хэн бэ? Тэд яагаад хакерддаг вэ? Эдгээр асуултанд тийм ч амархан хариулахгүй. Хакер бүр өөрийн арга барилтай. Тиймээс хоорондоо холбогдсон үйл явдалд олон улс дамжсан компьютерийн далд ажиллагаанд холбогдсон хувь хүн бүрийн онцлогийг тодорхой гаргахаар оролдсон хэрэг. Эдгээр нь дэлхийн хамгийн сайн хакеруудын тухай үнэн бодит түүх юм. Дэлхийн хэмжээний гэж үнэлэгдэх зарим хакеруудын тухай би энэ бүтээлд оруулаагүй. Учир нь хакеруудын дэлгэрэнгүй мөртлөө мэдээлэл багатай жагсаалт хийхийг оролдохын оронд хэдэн сайн хакеруудын тухай өгүүлэхээр би шийдсэн юм.

Цагдаагийн байгууллагын хяналт хөгжиж, дэлхий даяар компьютерийн гэмт хэрэгтэй тэмцэх хууль батлагдан гарах болсон тул хакердах сонирхол бүхий бүлэг хувьсан өөрчлөгдөхөөс өөр аргагүй болсон билээ. Энэ бүтээлд Австралийн түүхийн чухал хэсгийг баримтжуулах оролдлогыг хийгээд зогсохгүй хакеруудын үйл ажиллагаа улам далд шатанд шилжсэнийг ул суурьтай гарган үзүүлэхийг хичээлээ.

Ижил төстэй номнууд (75)
1