Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Тагнуулчдын эрлэг
Зохиогч: Бадрал.Д /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 14000₮
Номын товч

Миний амьдралын сүүлчийн өдрүүд ямар байх бол гэж би олон жилийн турш бодсон юм. Английн тагнуулын байгууллага МИ5-д дээгүүр албан тушаал хашаад 20 гаруй жил болсноос хойш 1976 оны 1-р сард энгийн амьдралдаа дасах хэрэгтэй боллоо. Би метроны Эюстон Роуд буудалд ажлынхаа сүүлчийн өдөр буулаа. Трафалгар талбай руу Гоувэр гудамж даган алхаж байхад өвлийн нар хурц тусах ажээ. Би 50 яард газар алхаад нэр, хаяггүй, нэр нь үл мэдэгдэх албан байр руу эргэв. Соёлын коллеж ба эмнэлгийн байрны хооронд байрлах энэ байр бол Британийн Сөрөг тагнуулын штаб юм. Орох хаалганы хажууд харуулын байранд суух цагдаад бичиг баримтаа шалгуулж, тусгай цахилгаан шатаар зургаан давхарт гарлаа. Ерөнхий захирлын албан өрөөний хажууд байрлах өөрийн өрөөг чиглэн хонгилоор чимээгүйхэн алхав. Албан байранд чимээгүй нам тайван байлаа. Хотын баруун хэсэг рүү зорчигчдыг тээвэрлэх метроны нүргээн байрны доод хэсгээс тод сонсогдоно. Албан тасалгааныхаа хаалгыг нээж ороход тагнуулын ажилтны ажлын гол хэрэгсэл болох ширээ болон нэг нь гадагш дуудлага хийх үед хамгаалагдсан хоёр суурин утас, өрөөний буланд олон хувилбарт цоожтой том ногоон сейф байна. Би хувцсаа өлгөөд, өдөр тутмын ажилдаа ханцуй шамлан оров. Гавъяаныхаа амралтанд гарсан олон ажилтнууд хүлээн авалт дээр хий дэмий сэлгүүцэж, өчүүхэн ч гэсэн мэдээлэл, цуу яриа сонсчих санаатай явж байхыг миний бие олонтаа харсан юм. Гэхдээ би шинээр амьдралаа эхэлж, Австралид морины аж ахуй эрхлэхээр шийдсэн билээ.

Сейфны цоожийг хэд эргүүлж хүнд төмөр хаалгыг нь нээлээ. Сейфний нүүрэн талд Маш нууц гэсэн дардсаар тэмдэглэсэн олон хавтас харагдана. Тэдний ард нь олон жилийн турш хуримтлагдсан их материалыг нямбай хураасан жижиг хайрцагнууд байв. Манай туршуулуудаас мэдээлэл байнга ирнэ. Харин энэ удаад компьютерийн ажлын хэсэг, Ирландын үндсэрхэг үзэлтнүүд ИРА-ийн хүчин чадалд хийсэн сүүлийн үеийн дүн шинжилгээ иржээ. Ирүүлсэн мэдээлэл, материалыг хэрхэх талаар заавал хариулт өгөх хэрэгтэй. Харин би хариулт өгч чадсангүй. Манай нэг залуу ажилтан над руу Оросын дипломатын тухай материал илгээжээ. Би түүнийг таних болов уу? Үгүй ээ. Материалд олон жилийн турш идэвхтэй, идэвхгүй байдлаар хоёр талд ажилласан манай нэг туршуулын тухай байсан юм. Надад ямар нэгэн санаа төрөв үү? Үгүй дээ. Та манай байгууллагад элсэн орлоо гэхэд хүн бүрд янз бүрийн сэтгэгдэл төрнө. Харин байгууллагаас гарах болоход бүгд ижил бодолтой болсон байдаг. Би хавтастай бичиг баримтуудыг үсгийн дарааллаар нямбай гэгч нь эмхтгээд архив, бүртгэлийн газар руу хүргүүлэхээр нарийн бичгийн даргадаа өглөө...

Ижил төстэй номнууд (100)
1