Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Нинжа
Зохиогч: Бадрал.Д /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Би тавхан настай байхдаа өөрийнхөө хувь тавиланг тулаанч уламжлалын нэг хэсэгтэй холбогдоно гэдгийг мэдэж байлаа. Мэдээж хожмын цагт материаллаг болон оюун санааны хүч чадлын хүрээгээр, миний эрж хайж байсан зүйлийг тодорхойлоход хэрэглэх үгсийг би тухайн үед мэдэхгүй байсан билээ. Миний олж, мэдэхийг хүссэн мэдлэг, эрдмийг надад хүргэх багшийг олоход хорин жилийн уйгагүй эрэл хайгуул шаардсан юм. Японы Нода хотын төвөөс зайдуу орших Япон маягийн буурчийн газарт нинжагийн уламжлалын их мастер, Бужинкан дожогийн тэргүүн Др. Масааки Хацумитай танилцах боломж олдсон юм. Анх удаагаа түүнтэй уулзсанаас хойш урд өмнө гардан тулааны урлаг хэмээн суралцаж, хичээллэсэн бүгдийг үгүйсгэнэ гэдгийг би мэдсэн бөгөөд тэр хүний ур чадварыг эзэмших шургуу, няцашгүй зорилго өөртөө тавьсан билээ. Тухайн үед энэ урлагийн талаар би өчүүхэн зүйлийг мэдэж байсан, тэгээд ч миний урьд өмнө авсан бүх ойлголт бүрэн шинэчлэгдсэн билээ. Түүнчлэн нинжагийн ур чадварыг эзэмших талаархи ойлголт батжихаас өмнө аливаа хүнээс бүхэл амьдралын туршид идэвхи, зүтгэлийг шаардах тавилантай ажээ. Энэ ном бол миний багш Др.Масааки Хацумид өргөн барьж байгаа хүндэтгэл, талархлын минь нэгээхэн хэсэг болно. Тулааны урлагийн замаар гэгээрлийг олж эзэмшсэн түүний бүхий л ур чадвар, эрдэм мэдлэг нь тулааны урлагийн мастер багш нарын дундаас илт ялгарах агаад түүнийг дагасан хэнд ч болов гайхамшигтай урам зоригийг их мастер харамгүй өгдөг билээ.

Ижил төстэй номнууд (100)
1