Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Амьдралын агуу сургамжууд
Зохиогч: Ануужин.Т /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Амьдрал үргэлж бидний хүссэнээр байдаггүй. Хэрвээ бидний хүслээр болдогсон бол амьдрал илүү жаргалтай, үргэлж шударга, мөн илүү зугаатай байх байсан. Ямар ч өвчин зовлонгүй, бид нар ажиллах ч шаардлагагүй мөн хэзээ ч үхэхгүй өнө мөнхөд байх байсан биз. Бид цаг үргэлж аз жаргалтай байж болох байсан. Харамсалтай нь амьдрал бидний хүссэнээр байдаггүй. Бид үүний оронд бодит байдалтай нүүр тулгардаг. Гэхдээ бодит байдал нь маш сайн багш юм. Хэдийгээр аажуу удаан бас зовлонтой ч гэсэн бидэнд амьдралын хамгийн үнэ цэнэтэй сургамжуудаас суралцах бололцоог олгодог. Тэдний нэг нь бол: Дэлxий ертөнц биднийг аз жаргалтай байлгахын тулд өөрийгөө зориулдаггүй.

Бидэнд таалагдсан, таалагдагдаагүй энэ бол амьдралын нэгэн хатуу үнэн, бодит амьдрал дээрх бидний хамгийн анхны бөгөөд үнэ цэнэтэй сургамжуудын нэг юм. Философичид амьдрал яагаад ийм хэв маягаар үргэлжилдэг талаар хэдэн мянган жилийн турш маргалдсаар ирсэн. Гэхдээ бидэнд энэ огт хамаагүй. Бидэнд яаж амьдрах нь л хамаатай. Хэрвээ энэ амьдралын хуулийг ойлгож энэ чигээр нь хүлээж аваxгүй бол бид амьдралаас хүссэн зүйлээ хэзээ ч олж авж чадахгүй. Бас хэзээ ч байхгүй зүйлийг, хүслээр болсонгүй хэмээн гомдоллон үглэсээр л байх болно. Биднийг аз жаргалтай байлгахын тулд дэлхий ертөнц өөрийгөө өөрчилж, бидэнд зориулдаггүй гэдгийг бид ойлгосон цагаас эхлэн бид өөрсдийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж эхэлдэг. Энэ бол амьдралын хамгийн үнэтэй зарчмуудын нэг юм.

“Чи номныхоо эхлэлд ийм сөрөг санаануудыг оруулж байгаадаа итгэлтэй байна уу?” гэж надаас нэг хүн асууж байсан юм. Би харин сөрөг санаа гэж боддоггүй. Номны эхний хэсэгт эдгээрийг оруулсан шалтгаан гэвэл амьдралын хамгийн чухал бас хамгийн бодит зүйлс бол энэ. Xарин ч би эдгээр бодит нөхцөлүүдийг маш эерэгээр хардаг. Би чамд нэг жишээ хэлье л дээ. Би энэ номоо компьютер ашиглан бичсэн. Үүний ачаар компьютер дээр өмнөхөөсөө хамаагүй дээр ажилладаг болсон. Яагаад гэвэл би сурах гэж маш их цаг зарцуулсан. Надад энэ амархан байгаагүй. Миний оролдлого, алдаа мөн бүтэлгүйтлүүд минь ч надад цаашдаа хэрэгтэй үнэ цэнэтэй байсан. Амьдрал энэ мэтчилэн үргэлжилдэг, бид үүнийг л ойлгочих юм бол, амьдралаас маш ихийг авч чадна.

Ижил төстэй номнууд (173)
1