Хамтран ажиллах санал

Эрхэм хүндэт зохиолч, хэвлэн нийтлэгч та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Бид таны оюуны хөдөлмөр болсон бүтээлүүдийг тань нийтэд хүргэх орчин үеийн дэвшилтэт шинэ технологио танилцуулж байгаадаа туйлийн таатай байна. Бидний хамтын ажиллагааны үр дүнд энэхүү систем нь таны зохиол бүтээлээ зарж борлуулахад тань тус дэм болно гэдэгт гүнээ найдаж байна.

Системийн давуу тал, боломж

- Ном унших боломжтой ухаалаг гар утас болон таблет төхөөрөмжүүд өдөр бүр хэдэн зуун мянгаар шинээр ажилд орж байна

- Дэлхий даяар энэхүү системтэй ижил төрлийн програмуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэглээд эхэлчихсэн байна

- Ном уншигч програм хангамж нь бүхэлдээ Монгол хэл дээр зохиогдсон тул хэрэглэгчид хэрэглэхэд хялбар

- Номын нууцлал, хамгаалалт өндөр зэрэглэлд хийгдсэн тул хэвлэх, олшруулах хууль бусаар ашиглах боломжгүй

- Дэлхий даяар ном, бүтээлээ борлуулна

Хамтран ажиллах нөхцөл

- Ном, бүтээлээ байршуулан заруулахад зохиогчоос ямар нэгэн төлбөр авахгүй

- Цахим хуудсаар дамжуулан өөрийн бүтээлүүдийн гүйлгээний түүхийг харж болно

- Хэвлэлийн эхэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй бөгөөд ямар ч хэлбэрийн файл байж болно. Бүтээл нь файл бус тохиолдолд тухайн бүтээлийн хэмжээнээс хамаарч нэмэлт төлбөр авна

- Цахим ном нь хэвлэмэл номын дизайнтай адилхан байхгүй байж болно. Учир нь гар утасны дэлгэцийн хэмжээ ширээний компьютертэй харьцуулахад жижиг байдаг тул уншихад хялбар байдлаар дизайн солигдож болно

- Бүтээлийн борлуулалтын орлогоос цахим хуудас нь НӨАТ хасагдсан дүнгийн 30%-ийг авна

- Тооцоог гэрээнд заасан хугацаанд хийх бөгөөд орлогын дүнд хязгаар тавигдахгүй

Бүрдүүлэх материал

Зохиогчийн дэлгэрэнгүй мэдээлэл

- Товч намтар

- Цээж зураг (файлаар)

Бүтээлийн мэдээлэл

- Бүтээлийн эх файл

- Хавтасны зураг

- Бүтээлийн талаарх товч агуулга

Холбоо барих

Утас: 976-70129799

Факс: 976-11321316

Мэйл: info@bookstore.mn

Хаяг: Улаанбаатар, СБДүүрэг, Нарны зам "Мөнхийн Үсэг Групп" ХХК байр

 

Та бүхэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.