




Цагаан өвгөний сан
Цагаан өвгөнийг залж тахисан газар оронд урт нас, аз жаргал, энх амгалан оршин тогтдог. Хулгай дээрмийн аюул, хараал, муу ёроос хамгаална. Цагаан өвгөн нь хүн ард сайн сайхан явахын ерөөлийн үгсийг айлдан байхын бэлгэдлээр баруун гартаа эрхи барьж, хүмүүнийг урт наслахын бэлгэдлээр зүүн гартаа луун толгойт зургаадай таяг барьсан байдаг.