




Махагалын тахилга
Гомбо сахиусыг хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, барцадаас ангижруулахын тулд урин залж, өргөл хүндлэл гүйцэтгэдэг болно. Амирлуулах, дэлгэрүүлэх, эрхэнд хураах, хатуугийн үйлээр шашны дайсан, тэрсүүдийг гэсгээнэ. Ад шулмас, ган зудны гамшиг, хүн малын элдэв өвчин, цаг бусын үхэл, хар цагаан хэл ам, хараал, дайн дажин зэргийг даран номхотгох билэгдэлтэй.