




Ноомой эрийн мөрөөр
Хацар нүүр чимчигнүүлсэн хотын өвөл хараагүй бүсгүйтэй уулзсан өдрийн үйл явдлаар зохиол эхэлдэг. Хайр гэдэг харам бас сохор, хүн гэдэг агуу ч бусдыг таних билгийн мэлмийгүй байдаг гэсэн санааг харуулсан бүтээл юм. Үйлтэй зүйлтэй орчлонд харах нүдгүй ч өнгийн цэцэгс сэтгэлд нь дэлгэрсэн сайхан хүмүүс олон, харах нүдтэй ч харанхуй дотортой нь бас цөөнгүй гэдгийг уран яруугаар дүрсэлжээ.