




Масару Ибука
Бидний сайн мэдэх “Sony” корпорацийг үндэслэн байгуулагч Масару Ибука 1908 оны 4 сарын 11-нд Япон улсын Никко хотод мэндэлжээ. Васеда Их Сургуулийн инженерийн ухааны салбарыг 1933 онд тєгссєн. Оюутнууд тvvнийг гоц сэтгэгч гэдэг байв. “Токио хотын хvндэт иргэн”, “Японы эзэн хааны хvндэт медаль”, “Шведын хааны одон”, “АНУ-ын Броvвн Их Сургуулийн хvндэт доктор” гэх зэрэг олон улсын хэмжээний 20 гаруй цол єргємжлєлтэй.
Тэрээр Япон орныг хүнд хэцүү үед өөрийн компанийг байгуулан “Sony” хэмээх нэрийг дэлхийн тавцанд чанар, нэр төрийн баталгаа болгож чадсанаар нутаг нэгтнүүддээ итгэл найдварыг бэлэглэн, араасаа олон арван хүчирхэг компаниудыг дагуулж, өнөөгийн Японы үсрэнгүй хөгжилд түүхэн гавьяа байгуулсан юм.
Харамсалтай нь суут бизнесмений амьдралд нэгэн хар толбо тохиосон нь түүний хүү нь оюуны хомсдолтой төрсөн явдал юм. Тиймээс Масару Ибука нөр их ажлынхаа хажуугаар хүүхдийн хөгжил, оюун ухааныг хөгжүүлэх талаар олон жил уйгагүй судалсны эцэст “Хүүхдийн авьяас чадвар, оюун ухаан төрөлхөөс заяагдсан байдаггүй, харин түүнийг эхний 3 насанд нь төгс хөгжүүлж суутан болгох боломжтой” гэдгийг ойлгосон байна. Түүгээр ч зогсохгүй оюуны хомсдолтой хүүхдийг хүртэл бага насанд нь сургаж хэвийн хэмжээнд хүргэх боломжтой болохыг нээсэн боловч өөрийн хүүгээ сургахад дэндүү том болсон байжээ.
Иймд өөр шиг нь түүх бусдад тохиолдохгүй байг гэсэн сэтгэлээр энэхүү номоо бичсэн нь эдүгээ дэлхийн олон орны эцэг эхчүүдийн зайлшгүй унших номын тоонд зүй ёсоор ордог болжээ.
BOOKSTORE.MN | ТӨЛБӨР ТООЦОО | ЗААВАРЧИЛГАА | ХОЛБОО БАРИХ |
Бидний тухай | Мастер, виза карт | Програмын сан | 70129799, 88022847 |
Үйлчилгээний нөхцөл | Мобайл банк | Android төхөөрөмж дээр унших | info@bookstore.mn |
Бүтээлээ заруулах | Цэнэглэгч карт | iOS төхөөрөмж дээр унших | Монгол улс, Улаанбаатар хот, |
Хэрхэн, худалдаа хийх вэ? | Дансаар шилжүүлэх | Гэрээт борлуулагчид | Сүхбаатар дүүрэг, Тээвэрчдийн гудамж-27, |
Түгээмэл асуулт | Мөнхийн Үсэг Групп ХХК- ийн байр |
© 2011-2021 bookstore.mn бүх эрх хуулиар хамгаалагдсан.