Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Ирэхүй, оршихуй, одохуй
Зохиогч: Лхамжав.А 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Ирэхүй , оршихуй, одохуйн ахархан хугацаанд амьдралаас олсон ухаарлаа та бүхэнд хундагалаж суугаа минь энэ.

Шинэ үеийн шүүлтүурээр орж гурван цагийн нөлөөтэй толинд өөрийгөө харах нь өдий насанд сайхан байдаг юм байна. Нөлөөтэй толь хэмээсэн нь намайг харсан хэн нэгний хэтрүүлэг эсвэл басамжлал бус харин аливаа цаг үе өөр өөрийн өнгө төрх, хэмжүүртэй ,бас мэлмий болон сэрэхүй, хүртэхүйтэй байж түүгээрээ өнгөрсөн, болон ирээдүйг цэгнэдэг гэж бодсон хэрэг. Тэр хэмжүүр нь ердийн өдөр тутмын амьдрал дээр бүр илүү тод харагдаж байдгийг хэн хүнгүй анзаардаг.

Харин энэ зөрүүтэй хэмжүүр яруу найраг дээр яаж харагдах нь надад дэндүү гэмээр сонин санагдсан болохоор, тэгээд л би өөрөөсөө "би хэн бэ?", үр хүүхдүүдээсээ "ээж нь хэн бэ?" хэмээн зориглон асуулаа. Даанч би өнгөрсөн үетэйгээ ханьсан яваа аль нэг цаг үеийн төлөөлөл болсон яруу найрагчдын хэмжээний биш болохоор гаргалгаа ч тэр л хэмжээндээ байх нь зүйн хэрэг байлгүй яахав.

Нэгэнт бид бугд цаг хугацааны хэмээр яваа, түүнээсээ туруулж байна, хоцорч байна гэдэг ч тэр нь хүн төрөлхтний аугаа шалгуурын буянаар суутан, сонгодог нь дараа дараагийн эрин зуунд өв болж, тэрхүү "өвийн" толинд харснаар өөрийгөө таних боломж олгодог нь юутай их аз завшаан билээ.

Харин мөнхийн үнэн гэж байгаад хэн нэгэн түүний сэжүүрээс хором ч бол барьж үздэгсэн бол ирэхуй,оршихуй ,одохуй л юм уу.

Миний хайрлахуй ,энэрэхуй хэдэн хүүхэд болон эргэн тойрноосоо халиад түмэн олонд хүртээлтэй байж, тэр нь эх орноо гэх аугаа том сэрэхүйтэй нэгдэн харагдаж байгаа бол энэ нь миний хувьд энэ цагаас хүртсэн хамгийн том алдар нэр, гавьяа шагнал юм даа.

Ижил төстэй номнууд (119)
1