Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Миний эзний уушийн газар
Зохиогч: Амарзаяа.Э 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Сэргэлэн авхаалжтай Батүшиг хэмээх залуу оюутан байхдаа интернет кафе байгуулж мөнгө давхар олж амьдралаа төвхнүүлж эхэлнэ. Түүнд олон оюутан бүсгүй хайраа илчлэх боловч манай баатар тэднийг үл тооно. Тэр өөрийн жинхэнэ хайртайгаа учраагүй яваа билээ.

Тэгтэл нэг удаа түүний ажиллуулдаг интернет кафед нэгэн тун аятайхан охин орж ирэх ба улмаар Баттүшиг тэр охинтой танилцаж түүнийг идвэхтэй эргүүлж байгаад үерхэж эхэлнэ. Охины нэр Ундрам.

Ундрам уг нь маш баян айлын ганц охин. Гэвч тэр Баттүшигийг ямар хүн болохыг бүрэн мэдэхийн тулд эхлээд өөрийгөө дунд зэргийн айлын охин гэж ойлгуулдаг.

Ундрам аажим аажмаар Баттүшигийг дажгүй ааш зантай давгүй залуу болохыг нь мэдэж хайр сэтгэлээ өгч өөрийнхөө тухай бүгдийг хэлнэ. Нэг жилийн дараа тэр хоёр хуримаа хийж сайхан амьдрана. Удалгүй Ундрам жирэмсэн болж Билгүүн хүүгээ Дөлгөөн гэсэн нэр өгнө.

Ингээд сайхан байж байтал гэнэт Ундрам нэг залуутай танилцаж улмаар нууцхан тэр залуутай дотно харилцаатай болно. Хоёр эр хүнд хайраа өгөх хэцүү байсан тул Ундрам сонголт хийж Баттүшигээс салахаар шийднэ.

Баттүшиг салалтыг яаж ч эсэргүүцсэн ч зогсоож чадсангүй.  Сүүлдээ Ундрамыг аз жаргалтай байлгах үүднээс түүнээс холдохоор шийднэ. Хайртай хүнээ нэгэнт аз жаргалтай байлгаж чадаагүй бол түүнийг өөрийнх нь хүссэнээр амьдруулахаар шийднэ.

Ингээд Ундрам Баттүшиг хоёр саллаа. Ундрам тэр залуутай амьдрах боллоо.  Хоёрхон настай Дөлгөөн ээжтэйгээ цуг явна.

Хайртай хоёр хүнээсээ салах нь Баттүшигт аймшигтай хүнд цохилт болж буудаг. Сэргэлэн цовоо Баттүшиг сэтгэлээр унаж гүнзгий стресст ордог. Тэр гэрээсээ гарахаа больж, амиа хорлох тухай байнга бодож өдөр хоногийг арай ядан өнгөрүүлнэ.

Туйлын хайртай хүн нь гэж итгэж байсан Ундрам түүнээс урвасан нь Баттүшигийн сэтгэлийг эвдэж тэр зожиг, дүнсгэр хүйтэн хөндий нэгэн болж хувирдаг. Ийнхүү сар өдрүүд ээлжлэнэ өнгөрсөөр…

 Баттүшиг санамсаргүй байдлаар нэгэн уушийн газрыг хямдхан худалдаж авна. Залуу уушийн газраа ажиллуулах гэж урдын бүтэлгүйтлээ мартахийг хичээн хөдөлмөрлөж эхлэнэ. Гэхдээ тэр дүнсгэр хүйтэн хөндий нэгэн хэвээрээ л байсаар…

Ингэж байтал уушийн газар нь менежерээр Нарансолонго хэмээх бүсгүй ажиллаж эхэлдэг. Баттүшиг тэр хоёрын харилцаа дайсагнасан байдалтай эхэндээ байдаг. Тэр бүсгүйг царайлаг ухаалаг болохоор Баттүшиг түүнд дургүйцэж  түүнд дурлахгүйг хичээж бүсгүйг гадуурхана.

  Уушийн газрын хүйтэн хөндий эзний цаана ямар сэтгэл нуугдаж байгааг Нарансолонго мэдэрч эхэлнэ…

Ижил төстэй номнууд (272)
1