Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Номингоо-Хайрын тууж
Зохиогч: Амарзаяа.Э 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

МУИС-инженерийн ангийн хоёрдугаар курсын оюутан Билгүүн найзуудтайгаа “Хаврын Гоёл” наадмыг үзэж сонирхож байгаад тайзан дээр загвар өмсөж байсан нэгэн бүсгүйтэй санамсаргүй танилцана. Тэр бүсгүйн нэр Гэрэлмаа.

Гэрэлмаа бол эхлэн загвар өмсөгч, авхаалжтай ухаалаг бүсгүй.  Билгүүн шинэхэн танилцсан үзэсгэлэнтэй өндөр гуалиг биетэй бүсгүйтэйгээ дотносож улмаар үерхэж эхэлнэ. Билгүүн Гэрэлмааг өөрийн нэг насны хайрлах хүн нь мөн хэмээн итгэдэг. Гэвч Гэрэлмаагийн хувьд Билгүүн нь зөвхөн нөөц төлөвлөгөө байсныг мань залуу мэдсэнгүй.

Билгүүн Америкт суралцах болоход Гэрэлмаа дагаж яван хамт суралцахаар болдог. Гэсэн ч удалгүй гадаадад очоод Гэрэлмаа түүнийг орхин өөр хот руу яваад өгдөг. Түүнд өөрийн гэсэн төлөвлөгөө байдаг.

Билгүүн харийн хотод ганцаараа найз охиндоо хаягдаж сэтгэлзүйн хүнд цохилтонд ордог. Гэсэн ч тэр өөрийн сэтгэл зүйн хямралаа даван туулж Гэрэлмааг мартахыг хичээн зөвхөн хичээлдээ анхаарч улмаар сургуулиа амжилттай төгсөж эх орондоо эргэж ирнэ.

Билгүүн нутагтаа ирээд нэгэн томоохон компаний марктенгийн албаны даргаар ажилд орно. Билгүүн түр зуур аав ээжийндээ гэр хороололд амьдрах агаад хэсэг зуур эндээ байж байгаад байр хөлслөж ганцаар амьдрана гэж төлөвлөж байдаг. Тэгтэл аав ээжийнх нь хашааны хажуу талд амьдрах нэгэн тун царайлаг охинтой санамсаргүй тааралдаад түүнд татагдаж эхэлнэ. Тэр охиныг Номингоо гэдэг. Ингээд туужийн үйл явдал цаашаагаа санаанд оромгүй байдалтай өрнөнө. Туужийн төгсгөлд Гэрэлмаа Билгүүний амьдралд гэнэт гарч ирнэ. Тэр экс найз залуугаа буцааж авах оролдлого хийнэ…

Ижил төстэй номнууд (272)
1