Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Гайхамшигт арал
Зохиогч: Амарзаяа.Э 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Адал явдалт тууж.

Дунд ангид сурдаг Тэмүүлэн нэртэй хүүгийн ангийнхан аялалаар явах болов. Тэмүүлэн болон түүний найзуудад ихэд баяртай аялалд бэлдэнэ. Зуны урин дулаан цагт таньж мэдэхгүй газруудаар аялан явах хичнээн сонирхол татам билээ.

Тэмүүлэнгийн сэтгэл машид догдлон аялалд авч явах зүйлсээ хичээнгүйлэн бэлдэж, явах өдрөө хоног тоолон хүлээж  байтал гэнэт цаг агаар муудаж олон хоног тасралтгүй бороо орно. Бороо гэдэг аялагчдад таагүй зүйл ажээ. Ингээд аялал хойшлогдож улмаар бүр цуцлагдана.

 Дунд ангийнхан бүгдээрээ сэтгэлээр унацгааж урам нь хугарна. Харин Тэмүүлэн өөр бодолтой байлаа. Тэр ангиасаа хамгийн итгэлтэй бүлэг найзуудаа цуглуулан бие даасан аялалд явахаар бэлдэнэ. Тэдэнтэй ангийнх нь зарим охид нэгдэнэ. Охид ба хөвгүүдийн нэгдсэн баг.

Энэ аялал бол маш нууц төдийгүй тэд нууц маршрутаар аялсаар гайхамшигт арал гэж тэдний нэрийдэх нэгэн газар очих болно.

Тэдний зам олон саад бэрхшээл, сонин байгалийн тогтоц, газар нутгууд дайралдана. Энэ бүгдээс хамгийн аймшигтай нь чонын сүрэг байх болно. Тэд хүүхдүүдийг мөрдөж идэхээр заналхийлнэ…

Ижил төстэй номнууд (272)
1