Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Галдан бошгот хааны тухай хүүрнэл
Зохиогч: Цэдэв.Х 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: NaN
Худалдах үнэ: 4500₮
Номын товч

…Талын агь хялгана нь нийлэн ургасан, өтгөн сайхан өвс ногоо нь өчүүхэн ч зааггүй. Аймшиггүй хүчит зэрлэг ан араатнууд нь хоол хайн хүрхэрэн, зүйл бүрийн жигүүртэн шувууд нь донгодсон, далан зүсмийн зээр гөрөөс нь ар араасаа хөврөн идээшлэнэ. Яасан баяр хөөртэй, сайхан эх орон гээч! Энэ тухай ийн өгүүлэх аж. Алтай, Хангайн хойд салбар уулсаар алаг, хар, хээр адуун сүрэг нь багширч…, найман ч удаа тоо алджээ. Цагаан Хангайн өмнөд салбар уулсаар улаан, шар тэмээд нь өсөн үржиж, говийг дүүргэн, ерэн есөн хар буурал халзан буурнуудын сүрэг галзуурсан арслан зааны сүрийг илтгэнэ. Атан тэмээд, ингэнүүд нь хэдэн зуун мянгаараа сүрэглэнэ. Гунжин тэмээд нь ялгарч, тавь жаран мянгаараа, ботго торомнууд нь хэдэн зуун мянгаараа зэрлэг сонгинотой газар идээшлэн, тарга тэвээрэг авна. Голын хөндий, хавцал, тал хээрийг дүүргэсэн улаан үхрийн тухайд яривал тэдний тоог таван ч удаа алджээ. Алтайн давааны гучин өндөрлөгийг эзэлсэн дун шиг цагаан хонин сүргийн тоог алдаад өчнөөн жил өнгөрчээ. Хичнээн олон мал вэ хэмээн хэлэх ч боломж алга! Хонь, адуу, үхэр, тэмээ гэсэн дөрвөн хошуу малын тухай ярихад л энэ!” [1].

XVIII зууны дундуур энэ орныг Цин улсын Хятад устгаж, хүн амын ихэнхийг нь хүйс тэмтэрчээ.

Явган Мэргэний тухай домог ойрадчуудын дунд тархсан байдаг. Домогт өгүүлснээр: “Нар, сарыг халхалсан нэгэн том шувуу Бээжинд бий болжээ. Энэ шувууг ойрадын Явган Мэргэнээс өөр хүн дийлэхгүй болохыг Манжийн хаан мэргэдээс сонсжээ. Ингээд Явган Мэргэнийг урьж гэнэ. Тэрээр Бээжинд ирж долоо хоноод тэр шувууг устгаж гэнэ. Хятадууд ийм баатар эр биднийг ч захирч мэднэ хэмээн айж түүнийг хөнөөхөөр шийджээ. Явган Мэргэний хоолонд нь хор хийж түүнийг хөнөөжээ [2]. Цин улсын хятадтай хийсэн тулаанд ойрадын олон баатрууд амь эрсджээ. Тэдний мөхөл Явган Мэргэний тухай домогт тусгагдсан байна. Зүүн гарын улсыг үндэслэн байгуулагчдийн нэг Галдан Бошгот хааны тухай хүүрнэлээ эхлэе.

Ижил төстэй номнууд (66)
1