Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Танхайрал
Зохиогч: Зандраабайдий. Х 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Зохиолч Х.Зандраабайдийгийн хүүхдэд зориулан бичсэн олон туурь байдгийн нэг нь “Танхайрал” юм. Туурийн гол баатар нь зүггүй, жаахан зальтай хэрнээ гэнэн цайлган сэтгэлтэй Дамиран хэмээх хүү юм. Дамиран уг нь сахилгагүйтэж хэрэг тарихыг хүсдэггүй боловч хүмүүс өдөөд хатгаад байвал зүгээр сууж чаддаггүй нэг л гэмтэй. Түүнээсээ болж дандаа зэмлүүлнэ. 
Дамирангийн ээж нь түүнийг хоол голох, үнээ тугал нийлүүлэх, саахалтын хүүхэдтэй муудалцах зэрэг хэрэг тарьсан үед айл хэсүүлэх буюу залхаан цээрлүүлэх арга хэрэглэн шийтгэнэ. Тэгэхдээ хэзээ ч гараараа буюу модоор зодохгүй. Аав нь харин морио доголгох зэрэг болохгүй хэрэг хийсэн үед харцаараа “зодох” буюу хатуухан үгээр “чимх”-ээд авна. Харин Дамирангийн эмээ бол хов зөөсөн хүнд ясны дургүй. Ач хүүгээ айл саахалтынхантайгаа эв найртай байсангүй гэж зэмлэнэ. Ямар нэг буруу зүйл хийсэн л бол түүнээс тусламж гуйсны ч хэрэггүй. Учир нь эмээ нь түүнийг айлын хүүхэдтэй муудалцахад өчүүхэн ч хамгаалдаггүй билээ.  Зохиолч энэхүү номд эцэг эх нь үр хүүхдээ зөв сайн хүн болгох гэхдээ монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх арга хэрэглэж байгаа талаар өгүүлжээ. Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх арга туршлага хоцрогдмол гэж шүүмжлүүлдэг ч тэндээс авах зүйл байдаг. Зохиолч тэр сайн авууштай чанарыг бүтээлдээ тусгажээ.  Энэхүү ном нь хүүхэд багачуудад хөдөөгийн эгэл даруухан амьдрал, мал маллах арга ухаан, монголчуудын үр хүүхдүүдээ сургаж хүмүүжүүлж байсан уламжлалт арга туршлагатай танилцах боломжийг олгоно.

Ижил төстэй номнууд (136)
1