Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Саарал чонын паян
Зохиогч: Баасанжав.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Хүүхдийн зохиолч Д.Баасанжав “Саарал чонын паян” хэмээх нэгэн шинэлэг содон ном бичжээ. Энэ номоос хүүхэд багачууд амьтдын дунд өрнөх хөгжил хөөр, баяр баясгалан, заль мэх, гэмшил ухаарал, хорон санаа гээд бүх зүйлийг олж уншина. Бас буруу санаа өвөрлөн бусдын эд зүйлд үнэг шиг шунах, нөхөрлөх андаа чоно шиг буруу сонгох зэрэг нь хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүйг олж мэдэх болно.

Эрт цагт үнэг, чоно, хэрээ, шаазгай дөрөв амьдран суудаг байжээ. Чоно нэгэн алтан түлхүүрийг хүзүүнээсээ огтхон ч салгалгүй зүүдэг байжээ. Тэр нь баялаг хөрөнгийн уурхай баруун хойт агуйн түлхүүр ажээ. Үнэг түүнийг нь мэдээд чоноос тэр түлхүүрийг яаж авах талаар өдөр шөнөгүй бодох ажээ. Тэгээд дандаа чоныг хорлох далд явуулга хийдэг байж. Түүнийг нь харин чоно мэдэлгүй, үнэгийг өөртөө жигтэйхэн үнэнч гэж итгэн явна. Нэг л өдөр чоно анчны тавьсан харанхуй нүхэнд унахад үнэг олон долоон үг хэлж жигтэйхэн үнэнч дүр эсгэн алтан түлхүүрийг нь аван арилж өгнө. Чоно үнэгийг ирж аварна гэж цөхрөлтгүй хүлээсээр анчны гарт үхнэ. Гэтэл үнэг агуй дотроос амттан шимттэн, өмсөж зүүх үнэт эдлэлийг нь аван өөрийгөө гоён тансаглаж байгаад санаа муут яван хатна, сарьсан багваахай наранд хатна гэдгийн үлгэрээр өлөн бүргэдэд шүүрүүлэн хөөрхий болно. Үйл явдлын дундуур туулайн бүжин, баавгайн бамбарууш, янзага, шар шувуу, тоншуул гэх эт дүрүүдийн харилцан яриа, дуу бүжиг түүгээр илэрхийлэх утгаар олон санааг давхар илтгэнэ.

Зохиогч амьтдаар төлөөлүүлэн амьдрал дээр олон янзын хүн бий. Тэдний дунд сайн нь ч бий, муу нь ч бий. Хамгийн гол нь тэднийг ялгаж танин нөхөрлөх хэрэгтэй гэдгийг зохиолын мөр шад бүхэнд илэрхийлжээ. Хүүхдүүд энэ номоос жинхэнэ үерхэл нөхөрлөл чухам юун дээр үндэслэдэг, ямар байх ёстой гэдгийг дүгнэх чадвартай болно.

Ижил төстэй номнууд (136)
1