Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Пөөвгөө
Зохиогч: Мандал.Н 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 25
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Хүүхдийн зохиолч Н.Мандалын “Пөөвгөө” хэмээх энэ ном нь уншсан хэнд ч өөрөөрөө бахархах сэтгэлийг төрүүлэх нь гарцаагүй ээ. Учир нь зургаан зүйлийн хамаг амьтны дотроос хүний төрлийг олох л хамгийн хэцүү гэлцдэг. Иймд хүн болж төрсөн хэн ч байсан хамгийн азтай. Гэтэл зарим нэг хүн дээд төрөлд төрсөн ховор аз заяатайгаа умартан ядуу зүдүү, хэцүү бэрхээ тоочин гуниглан халаглах нь олонтоо. Энэ нь тэр хүмүүс хүн болж төрснийхөө үнэ цэнийг гүйцэд ухаараагүй байгааг илчлэж буй хэрэг юм.

Хичээл хийх дургүй, дандаа л унтан гэртээ байхыг хүсдэг Баясгалан хэмээх нэгэн хүү байжээ. Нэгэн шөнө түүн дэмий санаа ирээд нэг зүйлийг их л аминчлан яаруулан шавдуулж хурдан хариу өгөхийг шаардахад Баясгалан нэг их юм бодолгүй “За” хэмээн зөвшөөрнө. Гэтэл тэр нохойныхоо биед орчихно. Бодвол нохой нь түүний биед ороо биз. Баясгалан яг энэ мөчөөс эхлэн хүн байхын сайхныг ойлгожээ. Гэтэл Баясгалангийн биед орсон нохой хүссэн үедээ дуртай хоолоо идээд, охидыг шоглоод үнэхээр сайхан байлаа. Гэхдээ энэ байдал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Хичээлдээ муудлаа, гэрийн даалгавраа хийхгүй байна, охидыг шоглолоо гэсэн шүүмжлэл зэмлэл түүнийг тал талаас дарахад тэр өөрийн эрхгүй буцаад нохой төрхөндөө орох юмсан гэж гэмшин уйлсныг дэмий санаа сонссоноор энэхүү будлиантай хэрэг төгсгөл болно. Хүний дүрд хувилсан нохой дандаа болохгүй зүйлийг хийж дэггүйтсээр байгаад “Пөөвгөө” хэмээх хочийг авчээ. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг дээ. Баясгалан хүү хүн байхын утга учрыг нэгэнтээ яс махандаа шингэтэл ойлгосон болохоор нохойныхоо гаргасан алдааг засах нь эргэлзээгүй.

Зохиогч энэхүү номоороо хүн болж төрнө гэдэг бол агуу их аз завшаан тул ихийг сурч эх орондоо хэрэгтэй сайн хүн болохыг бяцхан иргэддээ сануулж, сургаж буй хэрэг юм.

Ижил төстэй номнууд (136)
1