Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Бяцхан Дэгдээхэй, Гавар хоёрын үлгэр
Зохиогч: Экхольм.Я 
Эрхлэн гаргасан: "Хөх дэвтэр" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Зохиол бүтээлийг нь дэлхий даяар уншдаг Шведийн нэрт зохиолч Ян Улоф Экхольмын шилдэг бүтээлийн нэг нь энэхүү “Бяцхан Дэгдээхэй, Гавар хоёрын нөхөрлөсөн түүх” хэмээх үлгэрлэсэн тууж юм. Зохиолч энэ бүтээлээ 1965 онд бичжээ. Энэ зохиолыг дэлхийн олон улс орон орчуулан, хүүхэд багачууддаа хүргэснээс гадна хүүхэлдэйн киноны ертөнцөд ч алдартай.

Тутта Карлсон гэгч тахианы дэгдээхэй, 14-р Людвиг нэрт үнэгний гавар хоёрын үерхлийн тухай энэ зохиолд өгүүлнэ. Үнэгнүүд цөмөөрөө ов залиараа бахархдаг бол 14-р Людвиг хэнийг ч хуурах хүсэлгүй, бүжин, дэгдээхэйтэй найзалж, тэдэнд эелдэг зөөлөн хандахыг хичээдэг. Тэгээд ч зогсохгүй тэр үнэгний мөнхийн дайсан тахианы дэгдээхэй Тутта Карлсонтой нөхөрлөсөн нөхөрлөл нь тэдний гэр бүлийг аварч, үнэг, тахианы гэр бүл салшгүй найз нөхөд болдог билээ.

Ян Улоф Экхольм 1931 онд төржээ. Тэрбээр Хүүхдийн зохиолоор амжилт олсны зэрэгцээ адал явдалт зохиолын салбарт олон жил нөр хичээнгүй ажилласан аж. Энэ чиглэлээр бичсэн хэд хэдэн роман нь тун их амжилтанд хүрчээ.

Сүүлийн үед тэрээр дахин хүүхдийн зохиол дээр ажиллаж байгаа бөгөөд 2005-2008 онуудад сургуулийн насныханд зориулсан цуврал зохиол бичсэн гэнэ. Түүний гол баатар цагдаагийн ажилтан аавдаа гэмт хэрэг мөрдөхөд нь тусалж байгаа Лассе гэгч хүү ажээ.

Ижил төстэй номнууд (136)
1