Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Жанжин гуай Баатар гуай хоёр
Зохиогч: Далхжав.З 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1500₮
Номын товч

Хүүхдийн зохиолч З.Далхжавын “Жанжин гуай баатар гуай хоёр” ном нь амьтдын дунд өрнөх элэг хөшөөм инээдтэй, сургамжтай хөгжилтэй явдлуудыг тусгасан “Жанжин гуай баатар гуай хоёр”, “Дудрангийн чих”, “Ер бусын тэмцээн” гэсэн гурван өгүүллэгээс бүтнэ. Хүүхдүүд энэ номоос “чоно агнаж алдар нэрээ цуурайтуулах”-аар сүр бадруулан яваад өөрсдөө айж сандран бүтэлгүйтэн буцаж буй ухна ишиг, бухан бяруу хоёрын элэг хөшөөм инээдтэй явдал, өөдөсхөн хэрмийг “өөрийнхөө хаана ч хүрэхгүй” гэж үл тоосон онгироо баавгайн гэмшил ухаарлын талаар унших болно.

Манай ард түмний үр хүүхдүүддээ захиж хэлдэг “Биеийн бяраар нэгийг, ухааны хүчээр мянгыг давна” гэдэг мэргэн үг юутай үнэн вэ. Бадируун баавгай хэдийгээр өөдөсхөн хэрэмтэй харьцуулахад мянга дахин илүү бяр тэнхээтэй ч аливаа зүйлийг эвээр хийдэггүй, бас дэндүү хэнэггүй залхуугийн харгайгаар өвлийн хүнсээ өрсөн нөөцлөх тэмцээнд ичгүүртэйгээр ялагддаг. Бидний амьдралд ч гэсэн иймэрхүү зан төрхтэй хүмүүс байнга л тааралддаг шүү дээ.

“Дудрангийн чих” өгүүллэгээс манай уншигч хүүхдүүд илжиг яагаад далбайсан том чихтэй болсны учрыг мэдэх болно. Мөн баавгайн бамбарууш, үнэгний гавар, туулайн бүжин зэрэг амьтдын үр төл хичээлдээ яаж ханддаг, ямар сурдаг, шалгалтаа хэрхэн өгч будилж буй талаар уншина.

Энэ номд гарах бүхий л үйл явдал нь амьтадтай холбогдон гарах боловч цаад утга учир хэлэх гэж буй санаа, сургамж зэрэг нь дандаа хүүхдэд хандаж тэднийг ухааруулан хүмүүжүүлэхэд чиглэгдсэн байна.

“БОЛОР СУДАР” ХЭВЛЭЛИЙН ГАЗРААС ЭРХЛЭН ГАРГАСАН “ЖАНЖИН ГУАЙ БААТАР ГУАЙ ХОЁР” ХЭМЭЭХ ЭНЭХҮҮ БҮТЭЭЛ НЬ 2008 ОНЫ ШИЛДЭГ НОМООР ШАЛГАРСАН БИЛЭЭ.

Ижил төстэй номнууд (136)
1