Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Илүү гоёл
Зохиогч: Далхжав.З 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Хүүхдийн зохиолч Д.Даваанямын “Илүү гоёл” номыг амьтдын тухай хөгжилтэй, сургамжтай, богино өгүүллэгийн ном хэмээн тодорхойлмоор санагдана. Учир нь номд гарах “Хоёр бүжин”, “Заан”, “Халтар ишиг”, “Олз”, “Сониуч зан”, “Олон зуун боргоцой”, “Аюулын өмнө”, “Уулын зэрлэг сонгино”, “Шидэт толь”, “Анхны цас”, “Илүү гоёл”, “Хамхуул”, “Хуш”, “Гахай”, “Хөрөг”, “Ойд” зэрэг өгүүллэгүүд нь бүгд амьтадтай холбоотой. “Илүү гоёл” номд багтсан өгүүллэгүүдийн хэмжээ, агуулга, бүтэц, дүр дүрслэгдэхүүн, өгүүлэмж, зураглал зэрэг нь сургуулийн бага ангийнхны нас сэтгэхүйн онцлогт бүрэн нийцсэн болно. Энэхүү номыг хүүхэд багачууд уншсанаар ан амьтныг хайрлах, энэрэх, тэднийг таньж мэдэх, амьтдын талаар илүү дэлгэрэнгүй ойлголттой болох зэрэг сайн талтай.

Зохиогч номыг “Илүү гоёл” гэж нэрлэсэн нь ч бас учиртай. Нэгэн хөх ямаа гоёхын хүслэнд автаж үнэгнээс сүүлийг нь, тахианаас залааг нь, тэмээнээс бөхийг нь, бугаас эврийг нь, заанаас хошууг нь гуйж аваад зээлээр явтал хамаг амьтад түүнээс айн ширвээтэж “Ямар үзэшгүй муухай амьтан газрын хаанаас гараад ирэв ээ” гэлцэн бараа туруугүй зугтан алга болдог. Бугын эвэр бугадаа, зааны хошуу заандаа, үнэгний сүүл үнэгэндээ, тэмээний бөх тэмээндээ, тахианы залаа тахиандаа л зохино уу гэхээс бусад амьтанд тийм ч аятайхан харагдахгүй нь ойлгомжтой. Хөх ямаа түүнийг ойлголгүй өөрийгөө эвгүй байдалд оруулж байна. Илүү гоёл зохиогүй чимэг хэнд ч хэзээ ч сайхан харагдахгүй. Харин ч улам инээдтэй, аймшигтай, муухай сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ өмсч зүүхээс илүү хамгийн чухал, хамгийн сайхан гоёл бол эрдэм ном юм. Зохиогч хүүхдүүдэд энэ санааг сонирхолтой, үнэмшилтэй, бодитой ойлгуулах үүднээс “Илүү гоёл” өгүүллэгээ бичжээ. Номд багтсан бүх өгүүллэг танин мэдэхүйн болоод сургаалийн шинж чанартай.

Ижил төстэй номнууд (136)
1