Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Ар халхын шилийн сайн эрчүүд-4
Зохиогч: Ойдов.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

"Ар халхын шилийн сайн эрчүүд" номын 1-р дэвтэрт шилийн сайн эр гэж ямар хүн болохыг тод томруун тайлбарласан болохоор энд дахин тодотгох шаардлагагүй гэж үзлээ. Харин энэхүү 4-р дэвтэрийг туурвихад Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дундговь, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Булган, Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгийн олон арван хүн дээхэн үед нутаг орондоо цуутай явсан шилийн эрчүүдийнхээ тухай хүүрнэсэнд гүнээ талархсанаа илэрхийлье. Жишээ нь Дорнодын сайн эр "Барим" Хайдавын тухай өгүүлсэн нэрт сэтгүүлч, орчуулагч Г.Аким, Засагт ханы "Цахиур" Төмөрийн тухай өгүүлсэн түүхийн ухааны доктор Н.Нагаанбуу, Өмнийн говийн "Орго"Дамбын тухай хүүрнэсэн ахмад сэтгүүлч, яруу найрагч Д.Баатарцэрэн, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын малчин Чойжилын Цэрэнхорол, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, ахмад зохиолч Ж.Амарсайхан, Засагт ханы "Цоохор" Даваагийн тухай өгүүлсэн сэтгүүлч, зохиолч Б.Номинчимэд, Увсын "Гайхал" Жамъян, "Их" Нямаа нарын тухай өгүүлсэн Увс аймгийн Тэс сумын уугуул Цээлээгийн Баттөмөр, мөн сумын уугуул Ичинноровын Тэсхүү, Баян-Өлгийн сайн эр Тишабай, Хүнгэбай нарын тухай өгүүлсэнХ.Телегин, Түшээт ханы "Цул" Жамсрангийн тухай өгүүлсэн ахмад зохиолч Шаравын Гэнчиг, Дарьгангын "Одон" Дугарын тухай өгүүлсэн Д.Довжир, Дорнод аймгийн сайн эрчүүдийн тухай өгүүлсэн чөлөөт бөхийн спортын мастер, бэлтгэл ахмад Балдангийн Бямбаа болон энэхүү хөрөг бичигдэхэд ихээхэн тус хүргэсэн Дорнодын Ижилбаяр, Баян-Өлгийн сайн эр Шаймаан Хорхойн тухай өгүүлсэн "Цагаан гянхаадай" овогт Төмөрийн Дондог, Хан Хөхийн сайн эрчүүдийн тухай өгүүлсэн Монгол улсын гавъяат багш О.Цэвэгжав, Арвайхээрийн "Алдуул" Цоодолын тухай өгүүлсэн ахмад зохиолч Д.Лувсандэлэг нарын хорь гаруй хүн энэхүү номыг бүтээхэд сэтгэл харамгүй тус болсон юм. Дайчин цогтой өвөг дээдсийнхээ домог түүхийг мөшгөн судалдаг, омог бардам амьдралыг нь шүтэн биширдэг, эх оронч сэтгэлгээтэй, нийгмийн идэвхи сайтай ийм хүмүүс олноороо бий болоосой гэж ерөөе! Ингээд эрхэм уншигч та бүхэн Ар халхын шилийн сайн эрсийн гайхамшигт ертөнцөд тавтай морилно уу.

Ижил төстэй номнууд (67)
1