Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Дал, ная, ерээд оны Улаанбаатарын атаманууд
Зохиогч: Ойдов.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 7000₮
Номын товч

Атамануудтай ярилцлага хийх амархан гэж бодож байна уу? Үгүй. Тийм ч амархан биш шүү! Харин улс төрчид болон урлаг, спортын ододтой ярилцлага хийх бол амархан.

Яагаад гэвэл тэд ихэвчлэн өөрсдийгөө магтуулж, рекламдуулдаг болохоор хэн нэгэн сэтгүүлчийг ярилцлага авъя гэхэд нь уухайн тас зөвшөөрдөг. Тийм ч учраас манай сэтгүүлчид энэхүү амархан бөгөөд дуулгавартай “обьект” руу бөөн бөөнөөрөө хошуурцгаадаг. Харамсалтай нь өнөө цагт хулхи улс төрчдийн улиг ярилцлагыг хэн ч тоохоо байчихаад байгаа. Тэр ч байтугай дуучин Ариунаа, Сарантуяа мэтийг ч тоохоо байжээ. Мань хоёр дуучныг эсэн бусын сэтгүүлчид бүтэн хорин жилийн турш гадна дотногүй “мөлжөөд” хаячихсан болохоор аргагүй шүү дээ, зайлуул. Харин нэгэн цагт аатай цуутай, басхүү алдаж эндэж явсан атамануудын ярилцлагыг уншигчид илүү сонирхож байгаа нь судалгаагаар тогтоогдлоо. Ямар сайндаа л манай нэг ахмад сэтгүүлч “Цөөхөн хүн амтай Монгол оронд улс төрчид болон урлаг, спортын одод мэт нь аль хэдийн улиг домог болж, тэднийг өнөөдөр уншигчид тоохоо байлаа. Харин шударга мэдээлэл хаалттай байсан жар, дал, наяад оны үед жинхэнэ дуулиан дэгдээж явсан “сайн эрс”-ийн адал явдлыг эдүгээ сэргээн дурсах нь Монголын сэтгүүл зүйд цоо шинэ үзэгдэл болж байна” гэж онцолсон юм.

Гэвч атамануудтай ярилцлага хийнэ гэдэг нь сэтгүүлч болгоны хийж чадаад байдаг ажил бас биш билээ. Яагаад гэвэл атаманууд гэдэг чинь ард түмнийг хулхиддаг улс төрчид, ам барьж дуулдаг рок попынхоноос тэс өөр хүмүүс байдаг юм. Тэд амьдралдаа ихэвчлэн алдаж эндэж явсан болохоор хэн дуртайд нь ярилцлага өгөөд байдаггүй.

Өөрийнхөө туулж өнгөрүүлсэн дуулиан шуугиантай амьдралыг аль болохоор нууж хаахыг урьтал болгодог. Үүнд л асуудлын гол оршиж байгаа юм даа. Гэсэн ч миний бие бүтэн жилийн турш цөхрөлтгүй эрэн сурвалжилсаны хүчинд жар, дал, наяад оны хамгийн нөлөө бүхий атамануудаас ярилцлага авч дөнгөсөн юм. Ингээд эрхэм уншигч та дал, ная, ерээд оны атамануудын ертөнцөд тавтай морилно уу.

Зохиогч Б.Ойдов

Ижил төстэй номнууд (67)
1