Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Ужид цэнгэлийн манан
Зохиогч: Ойдов.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Намын төв хорооны томчуултай янаглан цэнгэж явсан сайхан хүүхний дурсамж.

Одоогоос хэдэн жилийн өмнө ОХУ-д “Сталины нууц амрагийн дурсамж” хэмээх ном хэвлэгдэж Орос орныг нэг хэсэгтээ л шуугиулж байлаа. Энэхүү ном монгол хэл дээр бас хэвлэгдээд байгаа. Томчуудтай учир ургуулж асан бүсгүй хүний дурсамж ямар агуу байдагийг нэгэн цагт Сталины нууц амраг явсан Вера Александровна хэмээх эмэгтэй гайхамшигтайгаар өгүүлжээ. Төрийн томчуудын тухай нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн дуулиан шуугиан яг л хатуу зузаан төмөр авдран дотор гагнагдсан мэт хаалттай байсан захиргаадалтын үед бид бүхний хүндлэн дээдэлж явсан коммунист удирдагчид болон томоохон дарга сайд нар хүүхэн шуухан эргүүлэх гэж ёстой үзүүлж өгдөг байсаныг зориг зүрхтэй, цовоо цолгиун Вера Александровна илэн далангүй тайлагнасан нь үнэхээр гайхалтай. Нээрээ ч Сталин мэт нь арай дэндүү байж. Түүний үнэнч туслах Бериягийн талаар бол ярихын ч хэрэггүй. Мань эр архидаж согтуурахын хажуугаар олон арван сайхан бүсгүйг санаан зоргоороо эдэлж хэрэглээд, эцэст нь бүгдийг нь сураггүй болгосон гэдэг билээ. Соц нийгмийн үед бид бүхний шүтэн бишрээд, бараг л В.И.Ленинтэй адилтгадаг байсан М.И.Калинин гэхэд л архидаж согтуурахын хажуугаар 15 настай охиныг хүчиндэж баригдаад булайгаа дэлгэж байсан байх юм. Тэгвэл захиргаадалтын үеийн манай Төв Хорооны томчууд, сайд дарга нар, тэднээс доошхи хурган дарга нар зүв зүгээр гараа эвхээд, гантайсан эрхтэнээ өмдөн дотроо дараад сууж байсан уу, гэвэл бас үгүй юмаа. Эмэгтэй хүнийг энхрийлж хайрлах, элдэвлэн мунаглах одонд төрсөн эр хүн л болсон хойно гоё хөөрхөн царайтай, гоолиг турьхан биетэй бүсгүй хүнийг эзэмдээд авъя гэсэн сонирхол хэн хүнд төрж л таарна. Тэр тусмаа бүсгүй хүнийг өнгөтэй байлгах, өөдлөн дэвжээх нигууртай, их хуцвал тэднийг гарынхаа аясаар хөдөлгөж чадахуйц эрх мэдэлтэй, эрдэм чадалтай дарга хүн бол урдуураа өнгөрсөн улаан хөлтэй, цагаан царайтай, том хөхтэй, тонтгор бөгстэй хүүхнийг зүгээр нэг хараад өнгөрнө гэдэг нь юу л бол. Манай зарим эрчүүд хэн нэгэн хөөрхөн бүсгүйг хармагцаа “Энэ ер нь яасан сайхан амьтан бэ. Даанч харахын заяа байхаас хазахын заяа байхгүй юм даа” гэж шогширдог. Тэгвэл дээр үеийн эрх мэдэлтэй том дарга нарт сайхан хүүхнийг харахын заяа зуун хувь, хазахын заяа бараг ерэн хувь байсан гэдэг. Тийм ч учраас зарим дарга нар гоё ганган хүүхнүүдийг өчнөөн харж, өчнөөн “хазсан” байдаг. Харамсалтай нь тэгж “хазуулсан” хүүхнүүд эдүгээ дээр өгүүлсэн Вера Александровна шиг өөрийгөө зоригтойгоор илчлээд гараад ирж чадахгүй байгаа юм. Тэднийг сэтгүүлчид илрүүлэн гаргаж ирээд үнэн үгийг нь хэлүүлчихнэ гэвэл ёстой гонж. Хамгийн гол нь цаад эмэгтэй нь өөрийгөө илчлэх иргэний зоригтой, нийгмийн идэвхтэй, илэн далангүй ярьж чадах дурсамжтай байх ёстой. Миний бие өнгөрсөн жил “Дал, ная, ерээд оны атаманууд” хэмээх ном бичих гээд материал цугуулж явахдаа илэн далангүй яриатай, дээхэн үед Дөчин мянгатад болон Намын Төв Хорооны дарга нарын дунд нэр нөлөөтэй явсан, басхүү гадаадын зочид төлөөлөгчдийг Монголд айлчлах үед сайхан бие төрхөөрөө үзүүлэн болох маягаар хадаг, сүү барьж угтдаг асан жар орчим насны “Тогос” Алдармаа хэмээх эмэгтэйтэй тун дотно танилцсан юм. Тэр надад өөрийнхөө таньж мэдэх Дөчин мянгатын атамануудын тухай ярьж өгөөд зогсохгүй олон жил нууцалж явсан өөрийнхөө сексийн амьдралаас бас хүүрнэсэн юм. Тэрбээр Сталины нууц амраг Вера Александровнагийн дурсамжийг уншаад сэтгэл нь ихэд хөдөлж “Надад ч гэсэн бас томчуудтай холбогдож явсан дурсамж бий шүү дээ. Ардчилал, ил тод байдал, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө ноёрхсон өнөө үед яагаад тэр тухай ярьж болохгүй гэж. Захиргаадалтын үеийн том дарга нарын шалиг явдал надтай хамт авсанд орох учиргүй. Ерөөсөө дурсамжаа бичье” гэж зориглосон байна. Тэгээд надтай уулзаж элдэв зүйл хөөрөлдөх явцдаа “Чи ерөөсөө миний дурсамжийг уран сайхны хэлбэрт оруулж өг. Би чамд бүх юмаа ярина. Зарим нэг эротик хэсгийг ний нуугүй ярьсан ч болно” гээд өөрийнхөө өсч торнисон, үзэж туулсан, ямархан амьдарсан, янаглан цэнгэсэн бүхий л дурсамжаа нэгд нэггүй ярьж өгсөн юм. Гэхдээ түүнийг нь би ярилцлага хэлбэрээр биш өөрийн нь өгүүлэмж, дурсамж хэлбэрээр бичихийн сацуу зарим нэг эротик хэсэгт утгын чимэг хийж, уран сайхны хэлбэрт оруулсан болно. Одоогоос арваад жилийн өмнө яруу найрагч Ш.Цогт агсан Монголын зохиолч, яруу найрагчдаас анх удаа өөрийгөө зоригтойгоор илчилж 300 гаруй хүүхэнтэй унтсан гэдгээ нийтэд зарлаж, миний бие түүнийг нь албан ёсоор баталгаажуулахын тулд “300 гаруй хүүхэнтэй унтсан яруу найрагч Ш.Цогт сексийн нууцаа дэлгэсэн шиг дэлгэв” хэмээсэн гарчиг бүхий найман нүүр ярилцлага хийж утга зохиолынхны хүрээнд чамгүй шуугиан дэгдээж байлаа. Тэр цагаас хойш өөрийнхөө секс амьдралыг зоригтойгоор илчилчихээр хүн гарч ирсэнгүй. Гэхдээ “САПУ”-гийн Жамъянсүрэн “Манай Алтанд үзээгүй сексийн байрлал гэж байхгүй. Тэгж ярих юм бол Алтан группэн секс хийдэг байсан” гэж ирээд л салсан эхнэр Г.Алтангийнхаа секс амьдралыг цухас дэлгэчихсэн удаатай. Харин энэ удаад чамгүй зоригтой, бас илэн далангүй яриатай Алдармаа хэмээх эмэгтэй гарч ирлээ. Нас нь хэдий жар хүрсэн ч гэлээ дөч гарсан хүүхэн шиг л жавхалзаж яваа тэрбээр дал, наяад оны үед аятайхан царай төрхөөрөө, аюултгүй нуруу туруугаараа, Алдармаа гэдэг сайхан нэрээрээ чадал тэнхээтэй, зовхи өөдөө эрчүүдийг ёстой хуйлруулж явжээ. Наанаа хүүхэн шуухан, садар самууны асуудлыг пий пуу гэдэг, цаагуураа сонирхож шүлэнгэтээд сүйд болдог байсан коммунист дарга нар хүртэл түүнтэй учир ургуулах гэж зүтгэдэг байж. Энэ ч утгаараа Алдармаад тогтсон нөхөр сүүдэр, үр хүүхэд гэж байсангүй. Үүний учир шалтгааныг хожим тодорхой өгүүлэх болно. Манайхан дандаа алдар цуутай, олны танил хүмүүс л дурсамжаа бичдэг юм шиг ойлгодог. Харин “Тогос” Алдармаа хэмээх энэ эмэгтэй шиг дуулиан шуугиантай, эрчүүдийн хараанд явсан эмэгтэйн дурсамжийг уншихад аятайхан сэтгэгдэл төрж мэдэх юм шүү. Эротик зохиолыг ихэвчлэн эрчүүд бичдэг. Тиймээс зөвхөн эр хүний дур тавилт, мунхаг тачаал дүрслэгддэг. Харин эмэгтэй хүн өөрийнхөө дур тачаал, хүсэл сонирхолыг өөрөө учирлан тайлагнах нь илүү сонирхолтой байж мэдэх юм шүү. Түүний дурсамжийг хэд хэдэн бүлэг болгосон бөгөөд тус бүр нь өөр өөр намтар түүх, өөр өөр өнгө аясыг илэрхийлэх болно.

Ижил төстэй номнууд (67)
1