Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Үйлийн эрхээр асгарсан эрх танхай нүргэлээн
Зохиогч: Ойдов.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Би ойрын жилүүдэд ийм сонин агаад адармаатай номтой нүд, оюун харгаж явсангүй…

Өвөрхангайн Хужиртын Ойдов гэдэг энэ “адтай” хүмүнийг эртний мэднэ… Шар хэвлэлийн “Зуд” эхлэх үеэс л нилээд хэдэн сонинд “тэлээлэн” этгээд сонин, дуулиан шуугиантай зүйлүүд бичдэг залуу гүйж явдагсан… Тэр үед ч энэ уран бүтээлчийн бичихгүй сэдэв гэж байгаагүй санагдана. Мэдлээс “хэтэрсэн” мэдрэмжит нэгэн. Шүлгийн номоо надад уншуулахаар авчирч өгөхөд нь би баярлан тоссон… Яагаад гэвэл: Энэ хүмүн нэг л сонин этгээд юм бичнэ дээ! гэсэн битүүхэн горьдлого надад эрт суусан хэрэг… Шүлэгнүүдэд нь туссан сэдвүүд болоод шүлэглэлтийг нь харахад үйлийн эрхээр асгарсан эрх танхай нүргэлээн сонсогдсон… Их цэцэн шүлгүүд урсаж гарах нь тэр. Алдаа онооны жишимгүй, асгаран буусан шүлгүүд байна. Дэндүү зоргоороо ч гэж хэлж болмоор юм шиг… Ихэд эмзэг мэдрэмж, “эрээгүй” зан хоёр хутгалдан оршиж буй нь үнэхээр сонин… Яруу найргийн онгодын “дарс” хүртсэн хүн энэ дайны “агсам” тавилгүй ч яахав гэж бодогдоно. Хөлчүү яруу найрагт сургамж, цагдаа хоёр хэрэггүй. Зөвхөн ухаант мэргэн уншигчид л “үнсэх”, “нулимах” хоёрын нэгийг шийддэг “бүрэн эрхтэй”. Энэ ном ямархан ном болсоныг шийдэх уншигчдын өмнүүр хөндөлсөх эрхгүй ч би бас нэгэн уншигч болохоор бодсоноо хэлэх эрхтэй гэж бодно. Энэ ном, адарсан, хэдэрлэсэн, уянгалсан, ухаарсан, ёгтолсон, ёжилсон бүхий л авир араншингаар бичигдсэн атлаа, энэ бүхний цаана хүн чанар, эх орноо өмөөрсөн хайр, цэгцтэй болоод “сахилгагүй” хайр сэтгэлийн шүлгүүдээр бүтсэн нь гайхалтай. Элбэгхэн авъяас билэг алинд ч, юунд ч хүрэлцээтэй байдгийг энэ ном тод мэдрүүлж байна. Монгол уран зохиолын их мөрөнд омголон догшин гол горхи цутган орж ирэх тоолонд баярладаг хүн дээ! Би… Монголын яруу найрагт Ойдов хэмээх ийм нэгэн этгээд шүлэгч хаалгаар биш цонхоор нь орж ирэв… Ямар ч байсан уншиж эхлэвэл, тавьж чадахгүй уншиж дуусгамаар нэгэн ном уншигч таны оюуны босгоор давлаа. Эрх танхай авъяас нэвт ханхалсан, бас хазахад хатуу, амтлахад гашуун шүлэгтэй Ойдов та дээшээ морил!

Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч,

Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн.

Ижил төстэй номнууд (119)
1