Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Муу залуу
Зохиогч: Болор-Эрдэнэ.Х 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Хажyyxaн талд чинь шанаагаа тулан сууж байгаа танилынхаа хэн гэдгийг чи мэднэ. ЗҮүдэнд чинь үргэлж цаас шагайн сууж байдаг нарийн бичиг залууг ч бас ямархуу хүн болохыг чи мэднэ. Мөр зэрэгцэн гал унтрааж, хамтдаа цалингаа авч, дэлгүүрт юм худалдан авахаар дугаарлан зогсож байгаа хүмүүсийг ч бас чи ганцхан хараад л ямар санаа бодолтой, ямархуу амьдралтай нэгэн болохыг хэн нэгэнд мэдэмхийрэн хэлчихэж чадна. Учир нь тэд өөрсдийгөө бүрэн утгаар нь илэрхийлж болох хувцас, сонирхол, асуудлууд, бас атирсан хөмсөгтэй байдаг. Энд өгүүлэх түүхийг биеэрээ туулж, мөч хором бүхнийг нь амьсгалынхаа тоогоор хэмжих тэр нэгэн өдрийг хүртэл би яг таны л адил бусдын тухай зүгээр л нэг бодож зүрхэлдэг байсан юм.

Шуудайтай ан үүрсэн гурван эр түр буудаллаад босож байгаа харагдана. Хөл дээрээ гуйван зогсохыг нь харвал архинд чамгүй халамцсан бололтой. Буудаллаад боссон газрынх нь эргэн тойронд архины шил, татсан тамхи, идэх уух юмны хог хөглөрөх бөгөөд нэг нь тэдгээр хогийг бөөгнүүлэх оролдлого хийнэ. Харин үлдсэн хоёр нь ямар нэгэн бүдүүлэг хараал урсгах бөгөөд тэр зууртаа шалиг яриагаар нэгнийгээ хөөргөднө.

Ижил төстэй номнууд (272)
1