Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Хишигт
Зохиогч: Болор-Эрдэнэ.Х 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Энэ нэрийг сэтгэлдээ их л удаан хадгалж явна. Амьдралтай танилцаж ядан байх хэн ч танихгүй, хэний ч мэдэхгүй балчирхан ахуйд минь надтай найзлахаар хамгийн түрүүнд гүйн ирсэн түүний тухай өдий болтол хэн нэгэнд яриагүй байснаа сая л анзаарав. Үнэндээ өдийг хүртэл Хишигтээс өөр хэнийг ч сэтгэл дотроо анд нөхрөө гэж хадгалж, халуунаар дурсаж явсан нь үгүй. Хишигтийг дурсах бүртээ хоолой зангирч, сэтгэлийн гүнд ганцаардалд живсэн асар том нүх онгойгоод үлдчихсэн мэт санагддаг. Тэр мэдрэмж өнөөдөр ч хэвээрээ байх аж. Хишигт минь намайг харахаараа л харцанд нь тийм гэхийн тэмдэггүй зөөлөн туяа хурж, хөл дээрээ цэх зогсоод ам ангайсан даруйд минь угтан гүйж ирэхэд бэлэн болдогсон. Яагаад энэ олон жилийн дараа ч тэр зураг өчигдрийнх мэт нүдэнд тод үлдсэнийг хэлэхэд бэрх. Магадгүй надтай чин сэтгэлээсээ харьцсан анхны амьд харилцаа байсныг хүүхдийн зөнгөөр ойлгосных биз.

Ижил төстэй номнууд (272)
1