Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Хайрыг яаж зурах вэ?
Зохиогч: Бадам.Б 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 25
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Ахмад зохиолч Батын Бадам хүүхдэд зориулсан олон бүтээлтэй. Шинээр бас нилээн олон ном гаргаад байгаа. Тэдгээрийн нэг нь “Хайрыг яаж зурах вэ?” хэмээх бүтээл юм. Зохиолч энэхүү номд бүхнийг хийж болдог, юуг ч дуурайлгаж болдог гагцхүү эцэг эхийн хайрыг л “үйлдвэрлэж” болдоггүй гэдгийг харуулахыг зорьжээ. Үнэхээр ч орчлон ертөнц дээр эцэг эхийн хайртай дүйцэх нэгээхэн бээр ч зүйл үгүй билээ. Үүнтэй хүн бүхэн санал нийлэх биз.

Ууганбилэг гэдэг нэгэн зурах дуртай нэгэн хүү аавыгаа алаг морийг нь унуулаад, ээжийгээ эрээгч үнээг нь саалгаад, өвөөгөө өтгөн хар сахалтай нь, эмээгээ эрдэнийн эрхийг нь бариулаад, ах эгч хоёрыгоо алаглатал инээлгээд зурсан боловч тэднийхээ хэмжээлшгүй хайрыг л зурж чаддаггүй. Хүү аав ээжийнхээ, ах эгчийнхээ, өвөө эмээгийнхээ хайрыг зурах гэж хичнээн хичээгээд ч, хэн хүнээс асууж сураглаад ч зурж үл чадна. Харин тэднийгээ хайрлаж хүндэтгэн баярлуулж явбал хамгийн дээд хайр, шагнал тэр юм байна гэдгийг ойлгоно. Хүүхдүүд “Хайрыг яаж зурах вэ?” номыг уншсанаар эцэг эхээ улам хүндэтгэн хайрлаж, тэдний хайр хичнээн агуу зүйл болохыг ухамсарлана. Чухам үүнд л энэ номын гол ач холбогдол оршино.

Зохиогч эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, ахмад хүн бүхний хүүхэддээ хэлэхсэн ойлгуулахсан гэсэн санааг маш энгийн ойлгомжтойгоор зураач хүү Ууганбилэгийн дүрээр илэрхийлсэн нь оновчтой бөгөөд сургамжтай болжээ. “Хайрыг яаж зурах вэ?” номыг уншсан хүүхэд бүхэн заавал нэгийг бодож ухааран өөртөө дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Ижил төстэй номнууд (136)
1