Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Диваажингийн хоригдлууд
Зохиогч: Болор-Эрдэнэ.Х 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Энэхүү ном бол “Нүцгэн шөнө” /2002/, “Зүрхэнд үйлдвэрлэв” /2004/, “Диваажингийн хоригдолууд” /2007 /хэмээх гурван номыг нэгтгэсэн хувилбар. Эдгээрийг нэгтгэн хэвлүүлсний гол учир нь уншигчдын маань хүсэл шаардлага билээ. Миний бүтээлүүдийг амтархан уншиж, урам өгч, оюуныхаа цуглуулгад багтаахаар чармайн, өөрсдийн санаачилгаар “Х.Болор-Эрдэнийг бүтээлээ уншигчдадаа хүргэхэд нь дэм болъё” хэмээх аян зохион байгуулж, гар сэтгэлээ сунган тусалсан сайхан сэтгэлт зуу зуун уншигчиддаа энэхүү номоо зориулж байна.

Та бүхний сэтгэлд шувууд ч атаархам жигүүр байгааг би харж байна.

Та бүхний зүрхэнд нар ч атаархам гал ассаныг би мэдэрч байна.

Олон зуун уншигчийн дэмжлэгээр хэвлүүлсэн энэхүү ном Монголын уран зохиолын түүхэнд цоо шинэ нэгэн хуудсыг нээлээ. Уншигчид өөрсдийн хүссэн бүтээлээ өөрсдийнхөө зардалаар хэвлүүлж байсан тохиолдол байгаагүй. Тиймээс уран зохиолыг шүтэж, уран зохиолыг хөгжүүлэх их үйлст гар, сэтгэлээ зориулсан блог ертөнцийн нийт уншигч та бүхнээ мэхийн хүндэтгэе.

Ижил төстэй номнууд (272)
1