Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Анаконда
Зохиогч: Орасио Кираго 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Миний араас явагтун, тэгээд
Тэнгисийн ярьсан түүхийг,
Тэнгэр хийгээд талын өвсний хүүрнэлийг,
Титэмт моддын хуучийг мэдэж авагтун.
Миний араас дагагтун, тэгээд
Түүгээр хөлхөгч бүхэн мөчир дээрээ амсхийхэд
Зүүрмэг ногоон ой өөрөө өөртэйгээ үлдээд
Ямархан дуу аялдагийг чих тавин сонсогтун...
Уругвайн яруу найрагч Хуан Соррилья де Сам Мартин өнгөрсөн зууны босгон дээр алдарт “Табарэ” найраглалдаа ийн дуу алдаж байжээ.
Үнэхээр ч эдгээр мөрүүдийг уншаад дэлхийн бөмбөрцгийн хаа нэгтээх, хүний хөл хүрээгүй онгон дагшин байгаль өөрөө үлгэр домгийн хэлээр амилах шиг санагдана. Олон олон зууны турш гагцхүү үлгэр домог л амьдарсаар иржээ. Ялангуяа Латин Америкийн гайхамшигт ногоон ой тэр чигээрээ үлгэр түүх гэгч өнгөө үл алдаж, хэзээ ч үл гандах ер бусын цэцэгсээр хучигдан алагланам билээ. Тэдгээрийг хүүхэд төдийгүй цэцэн ухаан, сайхан сэтгэлийг эрхэмлэн дээдлэгч хэн бүхэн амтархан цуглуулж, хамгийн нандин газраа хадгалдаг.
Үлгэрийг хэн нэгэн санаанаасаа зохиодог юм биш, олон зууны турш хурааж хуримтлуулсан ард түмний уран сэтгэмжийн хүчээр амилдаг аж.
Орасио Кираго 1878 онд Уругвайд төржээ. Уран сайхны ертөнц рүү их эртнээс татагдаж, техникийн чиглэлээр сурч байснаа төгсөлгүй хаяж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэдэг. Халуун орны нууцлагаар дүүрэн ширэнгэн ой түүний бас нэгэн сонирхол байж, 1903 онд судалгааны ангийн ажилд оролцож эхэлжээ. 1909 оноос Мисьонесэд бүрмөсөн суурьшихаар шийдсэн аж.
Ширэнгэн ойн их дууч, алдарт “Анаконда”-ийн зохиолч О.Кираго нь дэлхийн бусад уран үгийн мастерууд, тэр дундаа Х.Андерсен, ах дүү Гриммүүд, Шарль Перро нарын нэрт үлгэрчдийн нэгэн адил өөрийн төрөлх хязгаарын байгалийн онцлог, хүн ардын зан заншлийг нээн үзүүлэхийн зэрэгцээ уншигчийг сайхан сэтгэл, шударга ёс, хүнлэг энэрэнгүй зан төлөвд сургадаг билээ. Энэ ч үүднээс түүний “Сельвийн үлгэрүүд”-ийг ХХ зууны нэрт зохиолч Ричард Киплингийн “Ширэнгэн ойн ном”-той эн тэнцүү үздэг.

Ижил төстэй номнууд (136)
1