Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Оюун сэтгэхүй бүхнийг шийднэ
Зохиогч: Лоохууз.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Цогт-Очирын Лоохуузыг 1950-аад оны дунд үеэс Монголын улс төрийн тавцанд гялалзан гарч ирсэн нэгэн хурц «од» гэлтэй. Тэрбээр Монгол орон, нам төрийн удирдлагын тухайн үеийн байдал, гадаад дотоод нөхцөл, цаашдын төлөвийг бусдаас илүү соргог содон тусгаж, түүнийгээ үгээрээ ч илэрхийлж, үйлээрээ ч үзүүлж чадсан байх юм. Энэнд нь түүний удмын улбаа-төрөлх чанар, олсон боловсрол-эрдэм чадвар нь илрэх буюу. Үлгэрлэвэл дотоод ертөнцөөс нь энэ бүхэн нь тэсрэн гарч ирээд байсан мэт.

Төрөлхийн сэргэлэн ой ухаан, ажигч гярхай, ажилсаг шургуу, эрдэм ухааныг эрхэмлэх чанар нь хоёр хөршийн амьдрал, хол ойрын хүмүүсийн ярианаас эхлээд хирийн хүний олж хараагүйг харуулж, бодоогүйг бодуулж, зүгээр нэг ч суугаагүй байсан бололтой юмаа. Чингэхдээ энэ бүхнийг тэрбээр зөвхөн Лоохууз гэдэг хүний тусад бус, ямагт эх орон, хүн ардынхаа амьдрал ирээдүйн төлөө гэсэн чинхүү сэтгэлээр тусган эргэцүүлж явжээ.

Гоц авъяастнуудын араншинг эгэл нүдээр харж, бор ухаа наар бодоход гажиг мэт тусгагддаг. Гэтэл зураач нь миний олж хараагүйг харж, хөгжимчин нь сонсоогүйг сонсож, найрагч нь миний мэдрээгүй сэтгэлийн тэр мяндсан дэнсийг мэдэрсэн бай даг. Тиймдээ ч тэд амьдралд их эмзэг байдаг болов уу. Улс төр, удирдахуйн ухаанд ч бас гоц авъяастан байж болохгүй гэж үү!

Ц.Лоохууз гэдэг хүнийг нийгмийн орчин нь хүлээн зөвшөөрөөд хөхиүлэн дэмжсэн бол эрдэнэс баялаг, адлах, атаархах бол «эсэргүү дайсан» болохоос өөр зам байсангүй. Монгол, Лоохууз хоёрт хоёр дахь тавилан оногджээ. Нэг жишээ татъя: Говь-Алтайд хоёр жил, СААУЕГ-т 6 жил болохдоо тэр хүн ямархан цартай, эрч хүчтэй ажиллаж юу бүтээлээ. Гэтэл төр нь түүнд Царигийн бригадад 20X20 м орчмын талбайд сонгино тарих л орон зай үлдээжээ. Гэвч тэр гутарсангүй, чамласангүй. «ногоо, сонгиноо тариад идчихдэг болчихвол энэ хүмүүст хэрэгтэй юм даа» хэмээн бодоод сэтгэл, зүтгэл гаргаад эхэлтэл намын төлөөлөгчид нь ишиг, гөлөг хоёртой нийлэн эсэргүүцэл илэрхийлж, хорлоод эхэлмэгц «өөртөө л амьдаръя, өөрийгөө өөрөө л хамгаалахаас өөр замгүй болжээ» гэдгийг ойлгожээ. Энэ бүхнийг эрхэм уншигч та энэ бэсрэгхэн номноос олж хараад өөрийнхөөрөө тунгаан болгоох буй заа.

Ц.Лоохууз гуай амжилт бүтээлийг ч, амьдрахуй ухааныг ч, амьд үлдэх арга замыг ч оюун сэтгэхүйн онгодоор туурвисан байнам. Алив бүхний ард гараад ар хойчдоо үлдээх зам мөрөө ч өдгөө мөн л оюуны хураар ундаалсаар явна.

Төрөлхийн хурц сэргэлэн оюун билигийг эрдэм номын сангаар тэтгэн хөгжүүлж, нэгэнт олсон мэдлэгээс нэгээхнийг ч газар гээдэггүйд түүний ид шидийн нууц оршино. Түүний унаган мэргэжил – санхүүчийн ухаан цөллөгийн анхны цалин 17.5 төгрөгөө хэрхэн хуваарилан зарцуулж, халдашгүй нөөцийн 5 төгрөгөөр хэрхэн мөнгө ургуулсныг харагтун. Хоёр орны хоёр Намын Дээд Сургууль, нэг Академийн боловсрол бол түүний оюуны сангийн зөвхөн нэгээхэн хэсэг.

Тэрбээр хүмүүн төрөлхтний мэдлэгийн сангаас асар ихийг уншин хүртсэний дээр өөрийнхөө алхам бүрийг, амьдрах орчин бүрийг “академи” болгон хувиргаж чаддаг увидастай нэгэн. Тийм ч учраас “шоронгоос би хэд хэдэн академийн боловсролтой болоод, биеэ чийрэгжүүлээд, өөрийн ур ухаанаар урласан 200 гаруй алтадсан мэт шармал бүрхүүл бүхий дээлийн товчтой, шал өөр Лоохууз болоод гарч ирсэн» хэмээн ам бардам, сэтгэл дүүрэн өгүүлдэг.

Оюунлаг толгойн хоёр жигүүр нь хөдөлмөр, хөдөлгөөн хоёр. Амралтын газарт 3 хоногийг хамт өнгөрүүлэхдээ нас ная гарсан энэ хүнийг бибээр ганцхан удаа оройхон «барьж» чадсан юм шүү.

Ижил төстэй номнууд (67)
1