Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Гэмээ ухаарсан нь
Зохиогч: Бадам.Б 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1500₮
Номын товч

Хүүхдийн зохиолч Батын Бадамын бичсэн “Гэмээ ухаарсан нь” ном үнэхээр сургамжтай, уншууштай ном болжээ. Хүн бүхэнд гэм, алдаа дутагдал байдаг. Учир нь орчлон дээр өөгүй, ганц ч алддаггүй хүн гэж байхгүй. Бурхан хүртэл алдаа гаргадаг. Тэгвэл орчлон дээр огт алдаагүй хүн байж болно. Бурхан хүртэл алддаг байхад шүү. Харамсалтай нь тийм хүн маш цөөхөн байх. Энэ ангилалд нэг гаргасан дутагдлаа бүхий л амьдралынхаа турш давтаагүй хүмүүсийг оруулж болно.

“Гэмээ ухаарсан нь” номд гарах Салаа чихт хэмээх бяцхан хэрэм дээр өгүүлсэн ангилалд хамрагдах магадлал өндөртэй. Учир нь тэр өвлийнхөө хүнсийг өрсөн бэлтгэе гэсэн эцэг эх, ах дүү нарынхаа үгэнд оролгүй бэлэн юмыг бэлтгэж байснаас тоглож наадаж байсан минь дээр хэмээн том толгой гарган яваад өвлийн хүйтэнд идэх хоолгүй өлсөж зовон унтах дулаан орон гэргүй даарч дагжин арга буюу гэртээ эргэн ирнэ. Түүнийг эцэг эх болон Сайхан сэтгэлт нар нь найрсгаар хүлээн авна. Сагсгар сүүлт Салаа чихтийг биеийн амрыг харж явчихаад бидэн дээр яаж ичихгүй ирж байна аа гэхчлэн зэмлэх боловч сүүлдээ тайтгаран уучилна.

Харин дараа жилийн намар нь нөгөө зөрүүд, залхуу Салаа чихт гэр бүлийнхнийхээ өвөлжин идэх самрын ихэнхийг бараг ганцаараа бэлтгэн алдаагаа зассанаа батална. Энэ бол үнэхээр их ухаарал, тэвчээр, хөдөлмөр юм.

Энэхүү номыг уншсанаар хүүхэд багачууд хэрвээ ямар нэг алдаа гаргасан бол түүнийгээ дахин давтаж болохгүй, харин үйл хөдлөл бүхнээрээ түүнийг засах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоно. Мөн ажил хөдөлмөр хийдэггүй хойрго залхуу хүнд хоол унд, гэр орон олддоггүй тиймээс хүн бүхэн шударгаар хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг ухаарна.

Ижил төстэй номнууд (136)
1