Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Дутуу сонссон дуу
Зохиогч: Амгалан.М 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 7000₮
Номын товч

Бөртхард энэ хорвоод нааш гэх хань бүл байхгүй бөгөөд цаашаа гэх ах дүү л олон болжээ. Уг нэр нь Шагдарсүрэн боловч хар хэргийн ул мөр хоч зүүж Бөртхар гэгдэх болоод олон он улирчээ. Бөртхар даан ч тамтаггүй хар архичин билээ. Хэдэн торх залгилсныг нь одоо тооцож үл барах “гашуун хар ус” л түүний амьдралыг үрж орхисон хэрэг. Гэвч тэр хар гэрийн босгоор ердөө ганц удаа л алхсаныг өөрөөс нь ондоо хэн ч үл мэднэ. Цөм л түүнийг насаараа нарсанд суусан мэтээр бодно. Тэгээд ч хүмүүс өөрөөс нь бэрвэж чоно үзсэн хонь мэт үргэж байхад сэтгэл нь цаддаг санжээ. Харин нялх хонгор цагаас өвчүү цээжин дотор нь хадагдсан Дулмааг нас нөгчиж гэж сонссон өдрөө шартсандаа хамаг бие нь янгинан, зовиурлаж асан ч амандаа дусал архи хүргэсэнгүй бөлгөө. Тийн сүүлийн үес ихэд бөөрөлхөн сүжирч яваа шар Дэлгэрийн умгар заваан өрөөнд өдөржин хэвтэж өнжихдөө бага залуу насаа гаслан архиран дурсч авай. Хир хөлсөндөө даг даарь болчихсон өвчүүгээ маажиж хэвтэхэд нь арван естэй Дулмаа архинд эвдэрсэн сэтгэлийн ёроолд босон сэргэж дурсагджээ. Дөнгөж арван тавтай хөвүүн явахдаа анх балгаснаас хойш уугаагүй өнжсөн өдөр цөөн. Цэрэгт мордох хавраа гайтаж жил зургаан сар нарсанд сууж ахуйдаа ч азтай өдөр догшин охийг ус мэт залгилж байсан билээ.

Ижил төстэй номнууд (272)
1