Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Саран зэв
Зохиогч: Мандир.Т 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Т. Мандир зохиолч “Саран зэв” тууждаа Монголын их түүхийн нэгэн өчүүхэн хэлтэрхий болох Сүбээдэй баатар төмөр тэрэгтэй цэргээ аван Мэргидийн үлдэгдлийг нэхэн довтолж, Чүй мөрний тэртээд гүйцэн сөнөөгөөд эргэсэн тухай өгүүлсэн хэдий ч Монголын тэр их түүхийн сүр жавхлан, хүч чадлыг бүрэн дүүрэн харуулж чадсан юм. Дусал ус өчүүхэн ч далайн бүхий л шинжийг хадгалж, илэрхийлж чаддаг. “Саран зэв” тууж хэдий бэсрэгхэн ч, өгүүлж буй үйл явдал нь хэдий багахан ч тэр их түүхийнхээ бүхий л шинж чанарыг илтгэж чадах жинхэнэ дусал нь болж чаджээ.

Эндээс түүхэн хүний хүчирхэг хэв шинжийг, үзэл санааг олж харна, тэр аугаа түүхийг чухам ямар хүмүүс бүтээснийг мэдэх болно. Их үйл хэргийг ертөнцийг гэтэлсэн их үзэл санаа, өөрийгөө ч огоорох ёс зүй, чигч шударгууд суурилсан зарчмын давуу тал, эргэлзээгүй итгэл үнэмшил, хатуу чанга зан чанар, цэгцэрсэн ухаан билгийн хурц, арга стратегийн уран, давхар далд, холч бодлогоор гүйцэлдүүлдэг.

“Саран зэв” зохиолд Бардай сэцний дүрээр энэ чанаруудыг шингээсэн монгол баатар эрийн хэв дүрийг гаргаж чадсан ба Шамдгай болон Онход Чингүдэй нар бол тэр цагийн жирийн монгол цэрэг эр гэдэг хэр зиндааны цараатай, чадалтай, чадвартай байсныг харуулна. Ийм л хүмүүс тэр аугаа цаг үед аж төрж, тэмцэн ялж, цаг үеэ эзэмдэн захирч байсан байна.Эдгээр дүрүүд бол тэр хүчирхэг үеэ санан санааширсан бидний зүүднээс, зуун зууны цаанаас бидэнд бүрэг бараг сонсогдож буй цуурайнаас төрсөн мэт сэтгэгдэнэ.

“Саран зэв” тууж хэвлэгдсэнээс хойш нэгэнт хорин жил өнгөрчээ. Царай муутай хэвлэгдсэн энэ ном хуучин номын лангууны буланд шоовдорлогдсон мэт хааяа тааралдана. Ардчиллыг зөвхөн өөрийн дуу хоолойг л сонсгох, өөрийгөө илэрхийлэх төдийгөөр хялбарчилж ойлгосон түмэн олон бие биерүүгээ “Би, Би” гэж хашгичсаар энэ мэт эрхэм сайхан бүтээлийг анзааралгүй хорин жил болчихжээ. Гэвч өдгөө цаг эргэж байна. Үзэл санаа, зарчим эрж хайсан шинэ үе ч гарч иржээ. Энэ шинэ үеийнхэн энэхүү бэсрэг туужыг таалан уншиж, бас танин мэднэ гэдэгт ч итгэлтэй байна.

Б. Номинчимэд

Ижил төстэй номнууд (272)
1