Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Эгшиглэнт шүлгүүд
Зохиогч: Дашдондог.Ж 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 25
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн сүүлийн үед “Болор судар” хэвлэлийн газартай хамтран гаргаж байгаа бас нэгэн өвөрмөц сонин ном бол түүний хүүхдэд зориулсан шилдэг шүлгээс нь түүвэрлэн бүтээсэн “Эгшиглэнт шүлгүүд” ном юм. Энэ номд түүний “Өргөө”, “Аранзал зээрд”, “Эрвээхий”, “Өвдөгцөө ус”, “Тогоруу”, “Шаазгай”, “Цааны алхаа” зэрэг гуч гаруй шилдэг шүлэг нь оржээ. Тэр цаг ямагт шинэ байхыг хүсдэг. Тиймдээ шинийг санаачлан хэлбэрийн болон “ая”-тай шүлэг бичжээ. Хэлбэрийн шүлэг гэдэгт түүний “Өргөө”, “Уул” зэрэг шүлгүүдийг оруулж болно. Зохиогч уянгат шүлгийн гэрээ бариад тэндээ эх дэлхийн бүх хүүхдийг уриад шүлгийн мөнгөн цай, найргаараа исгэсэн айргаараа дайлна гэсэн санаагаа толгой холбон шүлэглээд түүнийгээ өргөөний хэлбэрт оруулж тааруулж байрлуулсан нь ихээхэн сонин байна. Уул шүлэгт бас цана, чаргатай хүүхдүүд уулын уруу баяр хөөртэйгээр уралдан бууж байгааг уран яруугаар өгүүлж тэр цацуу шүлэгнийх нь хэлбэр өөрөө уулаа илэрхийлж буй нь үнэхээр гайхалтай.

“Ая”-тай шүлэг гэдэгт нь түүний “Тогоруу”, “Айраг” зэрэг шүлгүүдийг хамруулан ойлгож болох мэт санагдана. Уруул чимчигнүүлэм, шуугин буй сэнгэнэсэн айргийг тэр,

Эсс – сс – сэн айраг

Исс – сс - гэрэн шуугина

Шш – шш – инэхэн айраг

Шш – шш – ивнэн шуугина гэж дүрслэжээ. Нээрэн үүнээс илүүтэй яаж дүрслэх билээ. Тогоруу шүлэгт түүний гаргадаг дуу авиаг “р” гийгүүлэгчээр төлөөлүүлэн гаргасан нь бас сонирхол татам байна. Номд багтсан бусад шүлгүүд ч гэсэн өөрийн гэсэн өвөрмөц онцлог, агуулга, дүрслэгдэхүүнтэй. Энэ номын бас нэгэн онцлог бол номд багтсан шүлгүүдийг зохиогч өөрөө уншин CD дээр бичүүлсэнд байгаа юм. Хүүхэд бүр цээжлэн, дагаж унших боломжтой. Эцэст нь номд багтсан шүлэг бүхэн хүүхдүүдийг танин мэдүүлж, сургаж, хүмүүжүүлнэ гэдгийг давтан хэлмээр байна.

Ижил төстэй номнууд (136)
1