Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Дээл
Зохиогч: Дашдондог.Ж 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1500₮
Номын товч

Орчлон дээр байгаа бүх зүйл өөрийн гэсэн мөн чанар, онцлог, ач холбогдол, зориулалттай. Хоорондоо ямар нэг байдлаар уялдаа холбоогүй нэгээхэн ч зүйл байхгүй. Харин түүнийг нь бид тэр бүр анзаардаггүй. Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог “Дээл” номдоо бидний сонирхон анзаардаггүй, хүүхэд багачууддаа заавал хэлж үнэ цэнийг нь ойлгуулж ухааруулж байх ёстой амьдралын тэрхүү энгийн хэрнээ агуу тогтолцооны талаар маш ойлгомжтойгоор тусгажээ. Энэ зохиолд Амгаа хэмээх нэгэн хүү айлынхаа жаалтай барилдаж байгаад ээжийнхээ оёж өгсөн дээлийн ханцуйг урж шинэ дээлийн эрэлд гарч оёдолчин, нэхмэлчин, хоньчин, хадланчин, дархан, цахилгаанчин, уурхайчин, зохиолч зэрэг олон хүмүүстэй уулзсаны эцэст сая нэг дээлтэй болж гэртээ харьж байгаа тухай өгүүлдэг. Дээл оёход даавуу, даавуу нэхэхэд ноос, ноосыг авахад хадуур, хадуурыг хийхэд цахилгаан, цахилгаан гаргахад нүүрс хэрэгтэй болох нь зүй. Эдгээрийн аль нэг нь л байхгүй бол дээл бүтэхгүй. Эндээс бидний өдөр тутам хэрэглэдэг зүйлс хичнээн хүний сэтгэл оюун, хүч хөдөлмөрийн үр шимээр бүтдэг нь харагдаж байна. Номын агуулгын энэ шинж чанар нь хүүхэд багачуудыг хэрэглэж байгаа зүйлдээ ариг гамтай хандаж байх ёстой, бидний хэрэглэдэг өчүүхэн зүйл ч гэсэн ямар их үнээр бүтдэг зэргийг ойлгуулахад чиглэгджээ. Мөн хүний хөдөлмөрийг хайрлаж хүндэтгэн, тэднээр бахархан дуурайх үзлийг өсвөр үеийнхэнд төлөвшүүлэхэд зориулагджээ. Зохиогч энэ санаагаа дүрэмдэж зааварласан хий хоосон сүржигнэлээр бус харин маш энгийн ойлгомжтойгоор илэрхийлсэн нь нэн сайшаалтай байна.

Ижил төстэй номнууд (136)
1