Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Чөдөртэй зээр
Зохиогч: Давааням.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1500₮
Номын товч

Хүүхдийн зохиолч Д.Даваанямын “Чөдөртэй зээр” номд “Тэмцээн”, “Чөдөртэй зээр”, “Мөсөн чихэр”, “Тэжээвэр гөлөг”, “Өнгийн харандаа”, “Үнэгүй авсан мөхөөлдөс”, “Тарган, Туранхай хоёр”, “Байлдаан”, “Атаархсан нь”, “Хормогч”, “Бариул”, “Үлгэрийн дараа”, “Мэргэн өвөө”, “Хүний хэл”, “Амттай хоол”, “Арслангийн ам”, “Хоёр найз”, “Модон буу”, “Дархан Мухлай”, “Нөхрийн тухай яриа”, “Нүгэлт хар”, “Бодол” зэрэг хорин жижиг өгүүллэг оржээ. Эдгээр өгүүллэгүүд нь бүгд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой ч дандаа хүүхдүүдэд тохиолддог хөгжилтэй, өхөөрдмөөр явдлуудыг тусган түүгээрээ дамжуулан тэдний сэтгэл санаа, дотоод ертөнцийн мөн чанарыг нээн илрүүлэхэд чиглэгдсэнээрээ адил байна. 

Чөдөртэй зээр” ном нь өгүүллэгийн тоо, түүнийгээ илэрхийлэх зургийн өгүүлэмж зэргээрээ энэ төрлийн бусад номоос ихээхэн онцлог, давуу талтай болсон. Зохиогч номоо “Чөдөртэй зээр” хэмээх өгүүллэгээрээ нэрлэсэн нь санаандгүй хэрэг биш ээ. Хангай нутгийн Бөөндий гэдэг хүү нэгэн удаа зах хязгааргүй их цөлийг туулан явж байхдаа туйлдталаа турсан чөдөртэй зээр олж тэжээн тэнхрүүлнэ. Гэтэл тэр зээрийн хүчийг бусдад ашиглуулахгүй гэхдээ харамч эзэн нь чөдөрлөсөн нь тэр байжээ. Хүү түүнд туслан тэнхрүүлэхдээ түүний ид шидтэй буюу энэ зээр надад эргээд туслах байх гэж огтхон ч бодоогүй билээ. Гагцхүү туйлдаж турсан зээрийг л аврахыг хүсдэг. 

Зээр Бөөндий хүүд баярласан сэтгэлээ илэрхийлэн модоор зорсон хонь, үхэр, адуу, тэмээ, ямаа зэрэг бүх зүйл нь амилан тэр чинээгээр мал хөрөнгө нь арвижин баян болдог ид шидийн хүчийг бэлэглэе гэхэд хүү “Би ид шидээр бус өөрийн ур чадвар, ухаан бодлоор амьдарна” хэмээдэг. Үнэхээр шударгаар хөдөлмөрлөж олсон хөрөнгө бүхэн үнэтэй, хоол бүхэн амттай байдаг шүү дээ. “Чөдөртэй зээр” номд багтсан бусад үлгэрүүд ч гэсэн дээрх өгүүллэгийн нэгэн адил сургамж, санамж, зөвлөмжийг өгч түүгээрээ дамжуулан хүүхдүүдэд гоозүй, ёс суртахууны боловсрол олгож хүмүүжүүлэхэд чиглэгдсэн байна.

Ижил төстэй номнууд (136)
1