Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Бөндгөр Оюутай
Зохиогч: Лхагвасүрэн.Ба 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Бөндгөр Оюутай ном бол хүүхдийн зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл юм. Зохиолч энэхүү номдоо хичээл зүтгэл бол хүнд байх ёстой хамгийн чухал эрхэм нандин чанар болох талаар өгүүлжээ. Оюутайгийн ангийн охид бие биентэйгээ царай зүс, нуруу туруу өмссөн зүүснээрээ дандаа өрсөлддөг хүүхдүүд байлаа. Тэрэндээ тэгээд бүгд идэвхтэй оролцохыг нь яана аа. Анхаа, Аминаа гээд эхнээс нь эхлээд жагсааж гарна даа. Охидын хамгийн сүүлд Оюутайгийн нэр бичигдэнэ. Оюутай харин үүнээсээ жаахан ичих боловч маргах аргагүй үнэн хэмээн бодоод л чимээгүйхэн явна. Ангийнхан нь бүгд л Оюутайг “Мантуун бууз” хэмээн шоолдог. Гэтэл Жавхаа тэднээс нэг л өөр байлаа. Тэр хэзээ ч хэнийг ч хочоор нь дуудаж зүй бус харьцдаггүй. Энэ нь Оюутайд сайхан санагддаг байлаа. Тэр хоёр ангийнхан болон гэрийнхнээсээ нууцаар ширээний теннисний сургалтад явж идэвхтэй хичээллэсний ачаар өсвөр үеийнхний тэмцээнээс хүрэл медаль авч улсын аваргын тэмцээнд орох эрхээр шагнуулна. Ингээд тэр хоёр ангидаа анхны медалийг авч ирнэ. Багш нь ангийнхан нь бүгд л баяртай байлаа. Оюутай нилээд хугацаанд спортоор хичээллэсэн болохоор мяраа шууж бага зэрэг өндөр нуруутай болсныг хараад ангийнхан нь гуравдугаарт бүр нэгдүгээрт нэрийг нь бичье гэсэн боловч Оюутай “Үгүй. Би гучин хоёртоо л хэвээрээ байя” хэмээнэ. Хүүхдүүд ч бие биенийгээ царай зүс, бие хаа, өнгө мөнгөөр ялган дугаарлах нь хичнээн хэрэггүй зүйл болохыг ухаарна.

Энэ номын төгсгөлд хүүхдүүд өөрсдийнх нь үзэл баримтлалаа болгох ёстой жинхэнэ зүйл нь эрдэм мэдлэг, авьяас чадвараа дээшлүүлж өдөр бүр өөрийгөө боловсруулах гэдгийг баттай ойлгосон нь зохиогчийн хэлэх гэсэн хамгийн гол санаа биз ээ. Хүүхдүүд энэ номоос муу хүн гэж байдаггүй. Тийм болохоор дэргэдээ байгаа алтан боломжуудаа бүрэн дүүрэн ашиглаж байх ёстой юм байна гэдгийг бас ойлгоно.

Ижил төстэй номнууд (136)
1