Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Бүм бүмийн аймшигт ганцаардал
Зохиогч: Амархүү.М 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1500₮
Номын товч

Хүүхдийн зохиолч, зураач М.Амархүүгийн “Бүм бүмийн аймшигт ганцаардал” ном үнэхээр уншууштай, үр хүүхэддээ сургаж хэлүүштэй бүтээл болжээ. Ертөнцийн оршин ахуй, тэдгээрийн уялдаа холбоо, амьдралын үнэ цэнийн талаар өгүүлсэн энэхүү ном манай уншигч хүүхдүүдэд ихийг хэлж, ухааруулна гэдэгт итгэлтэй байна. Хязгааргүй эрх мэдэл, санхүүгийн хүчирхэг байдал, идэж уух, өмсөх зүүх гээд юу хүссэн бүхнийг чинь өгье! Харин үүний оронд ямар ч амьд амьтантай үл харьцан орь ганцаараа амьдар гэсэн болзол хэзээ нэг цагт ирвэл хүмүүс яаж хандах бол? Мэдээж хүн бүхэн адилгүй, хүлэг бүхэн жороогүй болохоор янз бүрээр л хариулах байх. Гэхдээ зөв зам, зөв сонголт ганц байдаг болохоор зөв хариулт ч гэсэн цор ганц байх нь хууль. “Бүм бүмийн аймшигт ганцаардал” номд энэ тухай гарна. Зохиолын гол баатар зүггүй дээрэнгүй, бардам ихэмсэг хүү Бүм бүм аль замыг нь сонгох бол?  Толгой эргэм их алт эрдэнэс, Бархасбадь найзынх нь байнга гайхуулан харамладаг,  өчнөөн мөнгө амлаад ч олддоггүй Ромын баатрын хүрэл баримал, “Алтан элээ” банкны захирлын “Цөлийн шуурга” хэмээх ганган хар тэрэг болоод мөнгөний түлхүүрүүд, “Элбэг дэлбэг” дэлгүүрийн түмэн янзын амттан гээд тоочоод байвал дуусахгүй. Өөрөөр хэлбэл тэр бүх зүйлийг хүссэнээрээ хийж болох аж. Учир нь түүнд хэн ч саад хийхгүй. Хачирхалтай нь Бүм бүм хүү энэ бүхнээс нэг ч хонолгүй уйдан залхана. Яагаад гэдгийг тэр өөрөө ч мэдэхгүй байлаа. Тэр хайртай аав ээж, найз нөхөд тэр бүү хэл өөрийг нь дандаа дээрэлхэн зовоодог, Эрвээхий гүнжийг түүнтэй булаацалддаг Хуан, “Хар ташуур” зодооны клубийн догшин ширүүн, бардам онгироо Бойг хүртэл дурсан гуниглаж, машгааш өглөө босоход дэргэд нь байгаасай хэмээн туйлаас хүсдэг. Ганцаардал гэдэг тийм аймаар зүйл ажээ.

Ижил төстэй номнууд (136)
1