Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Алдарнаахын нууц
Зохиогч: Энхтүвшин.Ц 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 25
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Сүүлийн үеийн Монголын хүүхдийн уран зохиолд зөгнөлт зохиол ихээхэн ховор “бүтээгдэхүүн” болоод байгаа билээ. Хүүхдийн зохиолч Ц.Энхтүвшин өнөөгийн хүүхдүүдийн оюун санааны талбарт хэрэгцээтэй байгаа тэрхүү хоосон орон зайг бага боловч нөхөх үүднээс “Ардарнаахын нууц” хэмээх нэгэн сонирхолтой зөгнөлт тууж бичжээ. Ер нь ихэнх зөгнөлт зохиолын хэлэх гэж буй санаа, утга агуулга, хэл найруулга нь уншиж, ухаж ойлгоход тийм ч хялбар байдаггүй. Гэтэл “Ардарнаахын нууц” номын хэлэх гэж зорьсон санаа илэрхийлсэн утга агуулга болоод хэл найруулга нь их энгийн ойлгомжтой байгаа нь үнэхээр олзуурхууштай байна. Зохиогч энэхүү номд архи, тамхи гэгч муу муухай бүхнээс хол хөндий байхгүй бол эцэстээ ямар байдалд ч хүрч болзошгүйг сонирхолтой хэлбэрээр хүүхдүүдэд ойлгуулахыг зорьжээ. Уран зохиолын хамгийн гол ач холбогдол үнэ цэн бол гоо сайхныг уншигчдад мэдрүүлэх, бас танин мэдүүлж, сэнхрүүлэхэд байдаг. “Ардарнаахын нууц” тууж аливаа уран зохиолын бүтээлд байх ёстой тэр чухал шинжүүдийг өөртөө агуулж чаджээ. Чухам энэ л чанараараа тууж сонирхолтой, сурган хүмүүжүүлэх ухааран сэнхрүүлэх ач холбогдолтой болжээ. Амарамар гаригаас Амбуу, Бамбуу хэмээх амьтад Ардарнаах сууринд ирж бага насны хүүхдүүдийг архи тамхины хороос бага боловч холдуулах үүднээс ууланд аваачин амин дэмээр баялаг луураа хэмээх хоол хүнсээр тэжээж, асарч бөөцийлөөд Ардарнаахын эрчүүдийг архинаас холдон хөндийрсний дараа эргүүлэн өгснөөр туужийн үйл явдал төгсдөг. Зохиогч хүүхдүүдэд муухай, аймшгийн сэтгэгдэл төрүүлэхгүй гэхдээ ийм жаргалтай төгсгөлийг хийсэн нь эргэлзээгүй. Гэхдээ энэ номоос уншигч хүүхдүүд маань архи, тамхи бол хэн ч хэдийд ч хол байх ёстой жигшүүрт зүйл гэдгийг ойлгох нь лавтай.

Ижил төстэй номнууд (136)
1