Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Тогоруу
Зохиогч: Дашдондог.Ж 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 25
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн “Тогоруу” хэмээх энэ бүтээлд хариу хүсээгүй чин сэтгэлийн тус, ашиг харсан арчаагүй бодол дагуулсан тус эцэстээ ямархан байдлаар ялгарч танигддагийг баян хүү, ядуу хүү хоёрын аливаа зүйлд хандах хандлагаар илэрхийлжээ. Шувууд ганганалдан буцсан уйтай намрын цагаар нэгэн ядуу хүү аргал түүгээд явж байхдаа даль жигүүр нь гэмтэн дагжин чичирч хэвтсэн шархтай тогорууг олж гэртээ авчран өвөлжин хаваржин асарч тэжээн тэнхрүүлнэ. Хүүгийн асарч тэнхрүүлсэн тогоруу намар нь шувуудаа даган хүүд хоргодон хоргодон буцна. Арга ч үгүй дээ. Амийг нь аварч алтан дэлхийд амьдрах хувь хайрласан ачтан нь юм чинь. Хавар болж шувууд ганганалдан ирэх цагаар нэгэн тогоруу ядуу хүүгийн гэр дээр эрдэнэстэй хайрцаг унаган одсоноор тэр хэмжээлшгүй баян болно. Шархтай өрөвдөм шувуухайг анх олоод асарч байхдаа хүү түүнийг хурдхан л эдгэрүүлж ижил сүрэгт нь нийлүүлэхсэн гэж бодож байснаас хожмын энэ өдрийн эрдэнэс баялгийн талаар зүүдлээч үгүй билээ. Чин сэтгэлийн тус ийм агуу ажгуу. Ядуу хүүгийн элбэг хангалуун амьдралд баяны хүү багтарч унаталаа уурлан байж ядахдаа хүлэг морио унан, хүрэн нумаа агсан, хүүдий саваа зэхэн, хөндий талыг зорино. Тэр шархтсан тогорууг олж тэжээн тэнхрүүлэх бус тогорууг албаар гэмтээгээд асарсан нэр нөмрөөд алт мөнгө л авахыг хүсчээ. Тэгээд нэгэн тогорууг харван шархтуулаад яггүй хэцүүг нь гайхан гадна гэртгүй гаслан байж арай ядан өвөл хаврыг өнгөрүүлнэ. Дараа хавар нь шувууд ирэхэд нөгөө тогоруу хамгаас баян хүүгийн гэр дээр хайрцаг унагаад нисэн одно. Баяны хүү баярлан хайрцгаа нээтэл хорт могой гарч ирээд хоолойг нь ороон авчээ. Өнгө мөнгөнд шунасан өөдгүй бодол дагуулсан тус үнэхээр шившигтэй бөгөөд өөрийг нь чиглэн ирэх өстэй байдгийн жишээ энэ буюу.

Ижил төстэй номнууд (136)
1