Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Амлалт
Зохиогч: Бадам.Б 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Өнөөдөр манай оронд олон тулгамдсан асуудал байна. Тэр нь гадна дотны олон нөлөөлөл шалтгааны улмаас биелэгдэхгүй байгаа. Гэхдээ бид бүхнээс хамаарах асуудал ч бас түүний дотор байна. Энэ бол хоггүй цэвэр орчин юм. Хүмүүс хогоо зориулалтын саванд хийгээд, ангилан ялгаад, дахин боловсруулаад ашиглаад байвал хоггүй цэвэр орчинд амьдарч болох юм шиг санагдана. Гэтэл бид “Хог хог” гэж хичнээн ярьж бичээд ч хогтой хотод амьдарсаар л байна. Хүүхдийн зохиолч Б.Бадам яг энэ тулгамдсан асуудлыг “Амлалт” номд тусгажээ. Дөрвийн “А” ангийнхан яагаад хотын хог дийлдэхгүй байгаа, хэн буруутай, цэвэр цэмцгэр орчинд амьдрахын тулд цаашид ямар арга хэмжээ авах ёстой, тэд өөрсдөө бие даан юуг хийж чадах талаар харилцан ярилцаж, шүүмжлэх нэгэндээ сануулга өгч, магтах нэгнийгээ дэмжин урамшуулж удтал маргалдсаны эцэст бодит шийдэлд хүрч хамтын хүчээр хэрэгжүүлэхээр болж буй талаар энэ номд өгүүлдэг. Хүүхдүүдийн гаргасан тэрхүү санаачлагыг ангийн багш нь дэмжиж энэ үйл ажиллагаагаа орон даяар эрчимтэй өрнүүлж хотоо сайхан байлгахад хошуучлан оролцдог хамт олон болохоор тогтож буй талаар ч бас дурддаг. Хоггүй цэвэр орчинд амьдарвал хичнээн сайхан бэ. Зохиолч “Амлалт” номоороо дамжуулан хүүхдүүдэд хогоо зориулалтын газар хаядаг болох, эгч шигээ, ээж шигээ цэвэрлэгчийн ажлыг хүндэтгэн аль болох цэвэрч нямбай байх, тэгснээр өөрсдөд нь хичнээн тустай болохыг ойлгуулахыг хичээжээ. Хүүхдүүд энэ номд гардаг Дөрвийн “А” ангийнхан шиг хамт олноороо зөвшилцөн хоггүй байх талаар санал боловсруулж дор бүрнээ хэрэгжүүлж ажиллавал хүссэн үр дүндээ хүрэх нь дамжиггүй ээ.

Ижил төстэй номнууд (136)
1