Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Нисдэг хулгана Чинүүхэй ба найтаадаг охид
Зохиогч: Сундуй. О 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2006
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Эрт урьдын бус орчин цагийн сайхан үлгэрүүд хажууханд байна. Хачирхалтай мэдээ. Хэдхэн хоногийн өмнө ходоодны хорт хавдрын хагалгаанд орсон нэгэн өвчтөний ходоодноос үхсэн хулгана олдсон байна. Тэр хулгана хоёр жижигхэн далавчтай байсан гэнэ. Алимаа охиныг шидэт хонхоо жингэнүүлэхээр нисэн ирдэг Чинүүхэй хулгана түүний аавыг хорт хавдраас аварна. Аавынх нь аминд орсон болохоор, амилж сэргээж эргэн учирсан болохоор Алимаа Чинүүхэйгээ хайрлана. Чинүүхэй бас Адсага хэмээн нутгийнхандаа нэрлэгдсэн, өрөвдөх хайрлах сэтгэлээ гээсэн авга эгчийг нь айлгаж нутаг буцаана. Тэрбээр бичиг үсэг сурч Алимаад бичсэн Галаа хүүгийн хайрын захиаг уншина Алимааг хорлох гэсэн түүний найз охидыг Чинүүхэй тасралтгүй найтаадаг болгоно Чинүүхэйг алдсанаас ажлын хариуцлага алдсан хэмээн шийтгүүлэх байсан эмч нарыг тэд аварч эмнэлгийн дарга Лутсүхэд ухаарал хайрлана. Олон удаа тусалсан Чинүүхэйг хулганы сүрэгт нь Алимаа хүргэн өгч Гүнж Бүлтүүшийн адал явдал номын гол баатар, Чинүүхэйн хайрттай нь уулзуулна. Од саран орчиж наран авхай мишээсэн энэ сайхан орчлон дээр одоо ч гэсэн үлгэр оршин үл үзэгдэх олон сайхан учрал баясал, тохиолдол хүүхэд та бүхнийг хүлээн байна. Мэргэн уншигч та орчин тойрноо сайтар ажиглагтун. Эргэн тойронд чинь эрчилж байгаа юм бүхэн амьтай, утга учиртай. Хайрлагтун тэднийг. Магадгүй чиний хажууханд чигчийн чинээ бас нэгэн Чинүүхэй зогсож дэлдэн чихээ дэлбэгнүүлэн, гялалзсан хар нүдээрээ чамайг ажигланхан байгаа ч юм бил үү? Сайтар ажиглаж сайн тунгаагтун.

Ижил төстэй номнууд (136)
1