Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Д.Нацагдорж шилдэг бүтээлүүд
Зохиогч: "Болор судар" хэвлэлийн газар 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10₮
Номын товч

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн шилдэг бүтээлийн түүврийг эмхтгэн гаргалаа. Түүний бүтээл мана шинэ үеийн уран зохиолын хөгжилд хэзээ ч гандан бууршгүй байр суурь эзэлдэг юм. Их зохиолчийн бүтээлийг уншиж судлах нь монгол хүн бүхний эрхэмлэх ариун үйлс мөн.

Д.Нацагдоржийн бүтээлүүд манай ЕБС-иудын сурагчдын заавал унших номын жагсаалтанд багтсан байдаг. Гэтэл өнөөдөр аль ч хэвлэлийн худалдаанд Д.Нацагдоржийн түүвэр байхгүй эрэл сурал болсоор л байна.

Энэ удаагийн эмхтгэлд их зохиолчийн шилдэг шүлгүүд, өгүүллэг, орчуулсан бүтээлүүдээс нь орууллаа.

... Хээрийн галуу нисээд хүрэхгүй газраас

Хүний хүү эрдэм өвөрлөж харина....

гэж тэртээ 1927 онд бичсэн их зохиолчийн мөрүүд өнөөдөр ч шив шинэхнээрээ байна.

“Миний нутаг”-ийг цээжлэн уншиж, “Шувуун саарал” өгүүллэгийг нь бахдаж, “Хөдөө талын үзэсгэлэн”-гийн яруу тансаг хэл найруулганд шимтэн өсөх нь хойч үеийнхний бахархал мөн.

Их зохиолчийн түүвэр худалдаанд байхгүйгээс сургуулийн сурагчид, оюутан залуус, хойч үеийнхэн маань Д.Нацагдоржийн хэл найруулгын гайхамшиг, эх сайхан хэлнийхээ тансаг баян хэллэгийг олж үзэхгүй байгаад харамсан энэхүү түүврийг эмхтгэж гаргаж байгаа юм.

Ижил төстэй номнууд (119)
1