Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Гар чийдэн
Зохиогч: Гармаа.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2007
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Гэхдээ зарим үед хүссэн бүхэн сайн зүйлд хүргэдэггүйг Болдоо, Ганаа хоёр ойлгоно. Дэлгүүрээс худалдаж авсан гар чийдэнгээрээ хоттой хонь, хоточ банхар руугаа тусгасны дараа юу болохыг үл төсөөлөн, алсын замд жолоо залахаар зэхсэн өвөөгийнхөө морьд руу тусгаж үргээнэ. Тэдний сониуч зан амьтан, хүний амар амгаланг алдагдуулж хагас нойртой хонуулжээ. Болчимгүй хэрэг хийснээ ухаарч, хамаг үнэнээ ахдаа хэлж, өвөөгийнхөө морьдыг барихаар өглөө эртлэн босч өдөржин хөөцөлдсөөр арайхийн барьж ирэв. Өвөө нь тэднийг зэмлэлгүй “Хүүхдүүд минь морио явган барих гэж ядрав уу? Болчимгүй явдал ийм гайтайг мэдэж авцгаа” гэж хэлсэн нь өөрийн эрхгүй нэгийг бодогдуулна. Тэд энэ үгнээс хүн буруу хэрэг хийсэн бол түүнийгээ хариуцах чадвартай байх хэрэгтэй. Болчимгүй алхам хийсэн хүн өөрөө дараа зовдог нь туйлын үнэн болохыг ухаарав. “Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ойлгодоггүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй” гэсэн мэргэн үг бий. Аав, ээжийнхээ ач тус, үнэтэй сургаалыг үргэлж санаж явах хэрэгтэй. Хэлсэн үгийг нь ойшоолгүй, буруу үйл хийвэл насан туршдаа гэмшиж амьдрах болно. Буруугаа ойлгож, гэмээ хүлээнэ гэдэг ухаарал юм. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө сайтар тунгаан бодож байгаарай. Алдаа дутагдлаа ухаарсан хүн тусгүй зүйлээс хол явдаг. Яагаад гэвэл сэтгэлд нь тодоос тод үлдсэн гэмшил, харуусал байнга сануулга өгч байдаг аж. Зөв сэтгэл, зөв бодолтой хүнд муу үйл хийх сэтгэл төрдөггүйг гэдгийг мэргэн уншигч багачууд та бүхэн “Гар чийдэн” номоос  уншаарай.

Ижил төстэй номнууд (136)
1