Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Малгай
Зохиогч: Гармаа.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Билгээ, өвөө эмээгийн хайртай ач хүү. Тэрбээр өмнө нь тийм ч тусч нэгэн байсангүй. Нэгэн өдөр өвөө нь алс хол ажил амжуулахаар явах болсонд эмээ нь “Надад хэн туслах билээ дээ” хэмээн сэтгэл нь ихэд зовохыг тэр анзаарчээ. Том лоовууз өмсөн, хамаг ажлыг нь амжуулж байгаа ач хүүгээ эмээ нь танилгүй “Ямар ид шидтэй малгай вэ. Хурга ишгэнд өвс тавьж өгөөд, бас морийг минь услаад л, цас зөөгөөд л…” надад тус боллоо хэмээн бодно. Ажил гэдгийг мэддэггүй залхуу ачаа үд хүртэл унтаж байгаа хэмээн бодсон эмээгийн бодол даанч эндүү байв. Ачаа тусад орсныг хараад эмээ нь баярлахын дээдээр баярлажээ. Ээж, аавдаа тусална гэдэг хүүгийн үүрэг. Сайхан сэтгэлээр хийж, бүтээсэн тус багаддаггүй. Хийе гэж хичээж, зүтгэвэл бүтэхгүй ажил гэж хэзээ ч байдаггүй юм гэдгийг Билгээ хүүгийн тусч зангаар харуулжээ. Хүүхдүүд та бүхэн хүний сайхан сэтгэл, тусч чанар алс ирээдүйд чинь хэзээ нэгэн цагт хэрэг болно гэдгийг  “Малгай” номоос олж мэднэ. Насны багад эрдэм сурч, ухаалаг амьдарна гэдэг сайхан. Зөв бодолтой, зөв төлөвшсөн хүн алдаа дутагдал гаргах нь бага байдгийг хүүхдүүд та нар ч гэсэн аав ээжээсээ сонсч байсан байлгүй. Хэрвээ эмээ, өвөө, ээж, аав, ах эгч эсвэл хэн нэгэнд тусалъя гэж бодож байгаа бол яг одооноос эхлээд өөрийн тусыг харамгүй өгөхийг хичээгээрэй. Сэтгэл, зүтгэл тэмүүлэл байгаа бол таны ач тус хэзээ ч оройтохгүй.

Ижил төстэй номнууд (136)
1