Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Өнгөт зүүд
Зохиогч: Дашдондог.Ж 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1000₮
Номын товч

Хүүхдүүд дуулах дуртай. Өөрсдийнх нь шуугиант нас дуу шиг хөгжөөнтэй, хөдөлгөөнтэй, уянгатай байдаг болоод тэр биз. Түүнд нь нийцсэн дууг ч зохиолчид бичдэг байх. Тэдний нэг нь хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог болой. Тэр олон дууны үг бичжээ. Тэдгээрт нь Л.Галмандах, Б.Шарав, М.Хатанбаатар, С.Ганчимэг, Г.Пүрэвдорж, Т.Чимэддорж, Д.Баттөмөр, Г.Алтанхуяг, Г.Бирваа, Н.Жанцанноров зэрэг олон алдартай хөгжмийн зохиолч аялгуу хийж нийтийн хүртээл болгосон билээ. Түүний дууг хүүхдүүд дуулж, дагаж аялан түрэх дуртай байдаг. Бас сайн ч мэддэг. Зохиолч Ж.Дашдондог өөрийнхөө зохиосон, хүүхдүүдийн дуулах дуртай “Таван зүс”, “Сайн байна уу?”, “Хэрвээ би шидтэн бол”, “Түүдэг гал”, “Анхны хайрын шидэт цэцэг”, “Хүүхэд бол цэцэг шүү дээ”, “Хүүхдийн зохиолч”, “Өрөөнд тагтаа орж ирлээ”, “Баяртай” зэрэг  тавь гаруй дууг “Өнгөт зүүд” номдоо багтаажээ. Бас шинэ дуунууд нь ч оржээ. Дээр нэр нь дурдагдсан “Таван зүс” дуу олон улсын хүүхдийн дууны уралдааны үгийн төрөлд тэргүүн байр эзэлж байсныг дурдах нь зүйтэй.

Тэрээр зөвхөн дууны шүлэг бичээд зогсохгүй зарим дуундаа өөрөө ая оруулдаг. “Өнгөт зүүд” дууны шүлэг болоод аялгууг тэр өөрөө бүтээсэн. Бүр зохиосон шүлгэндээ ая хийгээд зогсохгүй үндэсний хөгжмийн хамтлагтай дуулна гээч. Үнэхээр гайхалтай. Түүнийг нь дуулах дуртай багачууд маань энэхүү номд хавсаргасан CD-нээс сонсох боломжтой.

Дуу хууртай нөхөрлөсөн бүхэн залууждаг гэдэг үнэн байх шүү. Хүмүүс өнө эртнээс нааш дуутай нөхөрлөсний учир нь гэвэл түүнд ч байж мэднэ. “Өнгөт зүүд” ном хүүхдүүд та нарыг огтхон ч уйдаахгүй шүү. Амлаж байна.

Ижил төстэй номнууд (136)
1